Хөнжил доторхи зугаатай тоглоом /зөвхөн хүүхнүүдэд/

Шинэхэн амрагтай учрахуй
Олонхи хүүхнүүдэд бага мэдэх эрчүүдээсээ бүрэн дүүрэн ханамж авах юм уу, эсвэл өөрийнхөө секс хүслийн нууцыг тайлах амаргүй байдаг. Ямартай ч өөрийн гэсэн санаа мэдрэмжтэйгээ үлдэх нь зөв биз. Бүхнийг ёсоор болгох цаг хугацаа мөд ирнэ. Та хоёр харилцан янаглалаа алгуур болон боловсронгуй болгон хөгжүүлэх нь бие биенээ тодорхой мэдрэх боломж олгоно. Өөрөөр хэлбэл, шинэхэн амрагаа жинхэнэ ёсоор дур тавиулж, ханамж хүртээх нэг ёсны туршлагын туулай болгож болно.
Бушуу дуусгах гэж бүү яар
Та амраг хархүүтэйгээ нэгэн зэрэг дур тавьж үзсэн үү? Хэрэв үзээгүй бол яагаад гэдгийг мэдэх үү. Яагаад гэвэл хосууд сексийн асуудалд спортын тэмцээн шиг ханддагаас ийм асуудал гардаг. Энэ нь эмэгтэй хүний эрэгтэйгээ нэгэн зэрэг дур тавихад байнга чөдөр тушаа болж байдаг. Уралдаж байгаа юм шиг, барианд орох гэж яарч байгаа юм шиг хурьцал үйлдэх нь дэндүү тэнэг хэрэг. Сексийн амт шимтийг жинхэнэ ёсоор мэдэрье гэвэл дуусгах гэж бүү яар. Аль болохоор тайван, удаан хугацаагаар үйлдвэл сая амтат жимсний сайхныг олж хүртэх болно.
Гарцаагүй жүжиглэх үе
Эр нөхөртэйгөө нэг хөнжилд орсон хойноо гарцаагүй жүжиглэхээс араггүй цөөхөн тохиолдол байдаг. Бушуухан гэртээ харьж усанд орж аваад унтаж амрах минь гэсээр таныг ирэхэд эр нөхөр тань орондоо орж аваад эхнэрээ энхрийлэхсэн, үнсэж таалахсан гэхээс байж ядан буй нь нүднийх нь харцанд андашгүй. Тэгвэл яах вэ? Yгүй гэх зүрх танд байхгүй шүү дээ. Эр нөхрөө гэсэн хүндэтгэл, хүслийг нь мохоохгүй юмсан гэсэн сэтгэлийнхнээ үүднээс та хамаг тамир тэнхээгээ шавхан тэвчээртэйгээр жүжиглэхээс өөр аргагүй болно.
Чухам хэдийд жүжиглэж болохгүй вэ?
Хөнжил дэх зугаатай тоглоом буюу дур тавьж жүжиглэх нь зөвхөн өөрт чинь үнэн голоосоо хайрлаж дурласан эрчүүдэд зориулагдсан зүйл юм шүү гэдгийг дахин сануулъя. Харин тохиолдлоор таарсан эрчүүд болгонд ингэж хандана гэвэл алдас болно. Тэд зөвхөн өөрсдийнхөө жаргал цэнгэлийг л боддог. Тийм эрчүүдэд гашуун үнэнийг заавал амсуулах хэрэгтэй.
Түвэгтэй байдал
Эх нөхөр нь өдөрт хоёр удаа унтах-ыг хүсч байхад эхнэр нь ядаж хоёр хоногт нэг удаа байгаасай гэж боддог байж болно. Хэрэв нөхрийнхөө хүслийг дагахаас өөр аргагүй бол хөзөр-өө шуудхан ил гаргаж тоглохоос өөр замгүй. Ийнхүү огцом тулгалт, гарцаагүй шахаанд оруулаад байх юм бол нөхрийнхөө хүссэн тоогоор нь унтаж болно л доо. Харин жүжиглэх гэж яарсны хэрэггүй. Дургүй үед амтгүй хоол идэх нь өөрт нь хэр хэцүү байдгийг цаадах чинь биеэрээ амсаг. Ингэхгүй бол дараагийн удаад хүсэхгүй байгааг чинь тэр бүр ч мэдрэхгүй.
Шийдвэрлэх асуудлууд
Хэрэв энэхүү жүжиглэл нь таны секс амьдралын гарцаагүй дагуул болсон бол яах ч аргагүй. Ашиглаад байхаас өөр замгүй. Харин ямар нэг байдлаар сэтгэл дундуур байдаг бол сексологийн мэргэжлийн эмчид үзүүлж тусламж авах нь зөв.
Дур тавьж жүжиглэх хоёр зарчим
1.Дахин туршиж үзсэнээс гүйцээлгүй дутуу орхисон нь дээр гэдэг. Хэзээ ч дур ханаж үзээгүй бол энэ тоглоом-оор бүү тогло.
2.Хамаагүй эрт дур тавьж жүжиглэх хэрэггүй. Эс тэгвэл цаашид жинхэнэ ёсоор дур тавьж хүслээ хангах боломжоо алдана. Yүнээс гадна цагаасаа өмнө жүжиглэх нь эр нөхрийн тань дараа дараагийн хичээл зүт гэлийг бууруулж болзошгүй муу талтайг анхаараарай.