У. Мөнх-Эрдэнэ ялагдлаа

Жон Суб Банктай дөрвөн үе тоглож 87,86, 85, 94 гэсэн харьцаагаар оновчтой цохилт нь буурсаар илт давуу ялагджээ. Нийлбэр дүнгээр Солонгосын тамирчин 33, У.Мөнх-Эрдэнэ 22 оноо авсан байна.
Хэрвээ У. Мөнх-Эрдэнэ Жон Суб Баикийг ялсан бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын тамирчин Амир Хантай хүрэл медалийн төлөө тоглох эрхийг олж авах байлаа. Дашрамд сонирхуулахад, 60 кг-ын жингийн аварга наймдугаар сарын 29-ны өдөр тодрох бөгөөд А.Ханыг аварга болно хэмээн боксын хорхойтнууд үзэж байгаа юм.

Чөлөөтийнхнөөс Ц.Энхжаргал, О.Бурмаа нар хамгийн түрүүнд барилдана
Олимп эхэлсэн анхны өдрийг эс тооцвол манай тамирчид төдийлөн сайн амжилт үзүүлж чадахгүй л байна. Бууд-лагын О.Гүндэгмаа шагналт зургадугаар байр эзэлсэн, усан сэлэлтийн А.Тамир хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон зэргийг эс тооцвол бусад нь са-насандаа хүртэл тэмцэлдэж чадсангүй. Тэгэхээр одоо монголчууд чөлөөт бөхийн хэдэн тамирчдадаа найдлага тавьж сууна.
Чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн түрүүнд олон улсын хэмжээний мастер Ц.Энхжаргал (48кг), О.Бурмаа (72кг) нар барилдана.
Ц. Энхжаргалын жинд нийт 14 бөх байгаагаас тэрээр Гвиней Бисау улсын бөх Леополдина Росс, Францын бөх Анжелика Бертэнэт нартай хоёрдугаар хэсэгт таарсан байна. Гвиней Бисау улсын бөх сугалаагаар гоц мөргөсөн тул манай бөх эхний тойрогтоо Францын бөх-тэй орон нутгийн цагаар 15 цаг 30 минутад барилдахаар болжээ. Хэрвээ түүнийг ялбал хэсгийн аваргын төлөө Гвиней Бисау улсын бөхтэй барилдах юм. Түүнтэй нэг хэсэгт таарсан энэ хоёр бөх тиим ч хатуу самар биш тул манай бөхийг аятайхан сугалаа татжээ гэж хэлж болох юм. Хэсгийн аваргууд хагас шигшээ барилдаанд шалгарах ёстой.
Харин О.Бурмаа Грекийн Мария Луиза Вириони, Украины Светлана Саренкотой нартай мэн хоёрдугаар хэсэгт хуваарилагдсан бөгөөд тэрээр эхний тойрогтоо гоц мөргөжээ. Түүнтэй нэг хэсэгт таарсан энэ хоёр бөх ч гэсэн лухгарууд биш тул манай бөх хэсгээсээ гарч ирэх магадлал өндөр байгаа юм. Иймд манай хоёр бөх сугалаагаа тун давгүй сугалжээ гэж хэлж болохоор байна. О.Бурмаа дараагийнхаа тойрогт Грекийн залуу бөх Мария Луизатай орон нутгийн цагаар 17 цаг 30 минутад барилдана.

Медаль хүртвэл машинаар шагнана
Хэрвээ чөлөөт бөхийн тамирчдаас хэн нэг нь олимпийн медаль хүртвэл Монголын Чөлөөт бөхийн хол-бооноос автомашинаар шагнахаар шийдоэн тухай сураг дуулдаж байна. Мөн дасгал-жуулагч багшийг нь хүртэл автомашинаар урамшуулах бололтой. Дээр нь нэг хүний хамт Хавайн амралтад амрах эрхийн бичгийг санал болгож байгаа аж.

Л.Отгонбаяр 81 орны тампрчинтай уралдана
Марафон гүйлтийн төрөлд хурд сорих манай тамирчин Л.Отгонбаяр 81 орны тамирчидтай орон нутгийн цагаар 18.00 цагт Панатинайко цэнгэлдэх хүрээлэнд уралдана. Хувийнхаа амжилтаар манай тамирчин Л.Отгонбаяр дээрх 81 тамирчнаас 79 дүгээрт бичигдэж байгаа юм. Түүний хувийн амжилт нь 256.48 секунд юм.
(өдрийн сонин 2004.08.23 208)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button