Төрийн нууц задруулсан ээлжит дуулиан

Нэг үе ТЕГ-ын дарга асан генерал, хэлтсийн даргаас авахуулаад цөөнгүй хүн төрийн нууц задруулж байсан. Сүүлдээ энэ нь даамжирч Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын нэр ч болдоггүйчүүдийн дунд цохиж явах боллоо. Yндэсний аюулгүй байдлын зөвлөл төрийн хар хайрцагийн бодлогыг тодорхой хэмжээгээр хамгаалж, хадгалж байдаг байгууллага. Гэтэл ажлын албаны дарга нь маш нууц материал задруулсан хэргээр эрүү үүсгэгдэн шалгуулж эхэллээ.
Чононд мах хадгалуулав гэгчээр маш нууцын зэрэглэлтэй материалтай харьцдаг эрх бүхий хүмүүс л ийм дуулианы эздээр тодрох болов. Yүний учир шалтгаан юу вэ?
Гэтэл төрийн нууц задруулсан байж болзошгүй гэсэн зүйл ангиар Д.Жаргалсайханд хэрэг үүсгэн шалгаж байгаа ТЕГ нь YАБЗ-ын ажлын албаны дарга төрийн маш нууц материалтай харьцдаггүй. Иймд төрийн нууц задруулаагүй хэмээн мэдэгдэх болов. Одоохондоо учир битүүлэг эл хэргийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байна.
/Olloo.mn/