АФин-2004 олимпийн нээлтийн ажиллагааг хэр их хүн үзсэн бэ?
![](/wp-content/uploads/upload/oldolloo/olloo_back.jpg)
Англи Энэ оронд Сиднейн олимпийн нээлтийг үзэгчдээс хоёрны нэг дахин илүү хүн Афин-2004-ийг үзсэн байна. Алдарт ВВС дамжуулах эрхийг эдэлсэн бөгөөд 8.5 сая хүн нээлтийг үзсэн гэнэ.
Франц Нийт 7.3 сая хүн үзсэн нь хамгийн гэсэн шалгуурт хүрчээ.
Герман ZDF телевиз олимпийн нээлтийг дамжуулж, 12.95 сая хүн үзсэн нь өмнөх олимпоос гурав дахин өндөр үзүүлэлт ажээ.
АНУ Нээлтийн үеэр 56 сая хүн NBC телевиз рүү сувгаа сольж, дөрвөн цагийн турш нээлтийн үйл ажиллагааг үзжээ.
БНСУ Нээлтийн ажиллагааны эрхийг SBS, MBC, KBC телевизүүд авсан бөгөөд нийт үзэгчдийн 94 хувь нь үзсэн гэнэ.
Австрали Сүүлийн зургаан олимпийг дамжуулж буй Бямба гаригийн телевиз уг эрхийг уламжлал ёсоор эдэлсэн байна. Гол таван хотын 2.3 сая хүн уг телевизийг үзсэн аж.
/Өдрийн сонин, 2004, 08.24, 209/