М.Энхсайханг улс төрөөс шахаж байна.
Р.Гончигдорж тэргүүтэй Алтан гадас бүлэглэл эвсэл дотроо олонхи байгаа тул эвслээс гарч буй аливаа шийдвэрт уг бүлэглэлийн эрх ашиг хүчтэй нөлөөлж байх шиг.
Цаашдаа тэд гол тоглогч байх боллоо.Эх орон ардчилал эвсэл-ийн бүлгийн даргад болон УИХ-ын дэд даргийн албан тушаалд Алтан гадасынхан С.Оюуны нэрийг дэвшүүлснээр ИЗН-ын тэргүүн хатагтай С.Оюун бүлгийн дарга төдийгүй УИХ-ын дэд даргаар сонгогдов.Эвслийн бүлгийн хуралдаан дээр С.Оюуныг 16 хүн дэмжиж 18 хүн эсэргүүцжээ.Мэдээж эсэргүүцсэн гишүүд бол МАШСН-ын гишүүд болон М.Энхсайхныг дэмждэг гишүүд байлаа.Анх эвсэл байгуулагдаж байх тэр л үеэс эхэлж С.Оюун болон түүний тойрон хүрээлэгчид эвслийн намуудын дарга нар болох Энхсайхан,Эрдэнэбат нартай уулзалгүй Алтан гадас-ынхантай эхэлж хэлэлцээр хийж нэг бүлэглэл болсныг улс төрийн хүрээнийхэн мэддэг. Тэр ч байтугай хатагтай Оюун Алтан гадастай нийлж Энхсайханыг намын даргаас огцруулахаар ярилцаж байна. АН-ын YЗХурлыг л хүлээдэг болсон гэх зэргээр эвсэл анх байгуулагдаж байх тэр үеийн сонин хэвлэлээр гарч байсан, үүнийг нь ч баталж ИЗН-ын анхны гишүүдийн нэг болох улс төр судлаас Эрдэнэтуул олон удаагийн ярилцлагандаа дурдаж намын дарга С.Оюуны улс төрийн байр суурь, улс төрийн алхамд нь шүүмжлэлтэй хандаж даргыгаа улс төрийн эрхийн тэнэг гэж нэрлэж байлаа. Авилгалын эсрэг эрүүл саруул нээлттэй улс төрийн төлөө улс орны язгуур эрх ашгийн төлөө шударга бизнесийн төлөө хамгийн их дуугардаг улс төрч бол Оюун, харин түүний энэ зарчимд Алтан гадасынхан хэр нийцдэг юм бол доо? Үүнийг цаг хугацаа харуулна биз дээ. Намуудын зөвшилцлийн дагуу эвслээс ерөнхий сайд томилогдох болсноор М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын нэр яригдаж олонхийн саналаар Ц.Элбэгдорж сонгогдлоо. Ерөнхий сайдыг сонгох бүлгийн хуралдаан дээр М.Энхсайхан байгаагүй харин утсаар нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Харин Ж.Батхуяг, Б.Мөнхтуяа, Л.Гүндалай, Ж.Наранцацралт, О.Энхсайхан нарын гишүүд Ц.Элбэгдоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэн хурал хаясан. Ц.Элбэрдоржийг мөн л Алтангадас хүчтэй дэмжиж дээр нь түүний дотны анд Женко Баттулга МАШСН-ын гишүүдийг найзыгаа дэмжүүлэхээр лоббидож бүлгийн хуралдаан дээр түүний төлөө санал өгүүлж чадсан. Yүнийхээ хариуд Б.Эрдэнэбат дарга аль нэг яамны сайд болох байх гэж олон хүн харж байна. Ялсан намын дарга ерөнхий сайд болдог олон улсын жишиг 1998 оноос хойш манай улс төрд орж ирсэн. Энэ утгаар эвслийн ерөнхий менежерээр АН-ын дарга М.Энхсайханыг хамгийн түрүүнд ерөнхий сайд болох байх гэж нийгмийн сэтгэлзүй харж байв. Гэвч харамсалтай нь тэгсэнгүй. М.Энхсайханыг 1998 онд дээрх олон улсыг жишиг байдаг гэдэг шалтгаанаар огцруулж байсан тэр хүн ерөнхий сайд боллоо. Ингэснээр хоорондоо тохиролцож сурсан эртний холбоотнууд болох Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Э.Бат-Yүл болон түүний бүлэглэлүүд дахин засгийн эрхэнд гарлаа.
Түүх сөхье 1996-2000 онд МАХН-ын парламент дахь цөөнх олонхийн шийдвэрт бодитой тээг учруулж чаддаг байсан. Тиймээс зарчмын том асуудал дээр дээрх хүмүүс бие биедээ буулт хийж хүссэн хүсээгүй тохиролцож байсан. 1998 оны 1-р сард МАХН-ын удирдлагууд болон эвслийн гол лидерүүд болох Ц.Элбэгдорж, Э.Бат-Yүл, Р.Гончигдорж, Да.Ганболд, С.Зориг нар УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн зэрэг байж болох заалтыг хуульчилахаар УИХ-ын гишүүний эрхзүйн байдлын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохирсон гэдэг. Энэ нь М.Энхсайханы засгийн газрыг орцруулах эхний ажиллагаа байв. Тэр үед төсвийн шинэчлэлийн туршлага судлахаар олонхи цөөнхийн нөлөө бүхий лидерүүд болох С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Л.Энэбиш нар Австрали, Шинэ Зеландад айлчилсан. Айлчиллаас буцаж ирээд Энэбиш агсан М.Энхсайханы засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ганболд-д хандан чамд дотны хувьд хэлчихье бид сая Австралид Энхсайханы засгийн газрыг унагахаар эвслийн лидерүүдтэй тохирчихсон, тиймээс чи амиа бод гэж хэлж байсан гэдэг. Ийнхүү УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг уялдуулах нэрийн дор явцуурч хуйвалдах бололцоотой тэр үеийн МYАН-ын ерөнхий зөвлөлийн 21 гишүүн эвслийн нөгөө нам болох МСДН, МАХН-ын удирдлагуудтай хуйвалдаж М.Энхсайханы засгийн газрыг огцруулж байсан түүхтэй. М.Энхсайханы засгийн газрын хувь заяа ноцтой хөндөгдсөн намынхаа чуулган дээр хэлсэн зарим үгнээс сийрүүлье
Тэрээр хэлсэн үгэндээ Засгийн газар шударгаар ажиллаж байгаа нь зарим хүнийг гомдоож байна, гомдлоо засгийн газарт гаргаж засгийн газраа өөрчлөх гэж хуйвалдаж байна. Түүний цаана хувь хүмүүс, бүлэглэлүүд эрх ашгаа гүйцэлдүүлнэ гэж бодож байх шиг. Энэ бол бүтэхгүйгээр барахгүй эвслийн цаашилбал МYАН-ын нэр хүндэд асар халгаатай ноцтой алдаанд хүргэнэ. Эрх баригчид алдахад олон түмэн хохирно, өөрчлөгддөггүй засгийн газар гэж байдаггүй л дээ, хэрвээ засгийн газар эвслийн сонгогчидтой байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэхгүй байгаа бол, хэрвээ засгийн газар муу ажиллах байгаа бол хэрвээ засгийн газар ерөнхий сайд, гишүүд ёс суртахууны доголдол гаргаж байгаа бол засгийн газраа огцруулж болно гэж хатуухан хэлж байв. Гэсэн хэдий ч Ц.Элбэгдорж ерөнхий сайд болсноор хувь хүмүүс бизнесийн бүлэглэлүүд хожсон. Энэ нь түүнийг ерөнхий сайд болсны дараа Женко-гийн бүлэглэл Баянгол ЗБ, ТЧК, Махимпекс зэрэг компаниудыг хувьчилж авснаар тайлагддаг. Харин эвслийн хувь заяа намуудын нэр хүнд хөсөр хаягдаж 2000 оны УИХ-ын сонгуулиар хүнд байдалд орж МYАН-аас нэг хүн УИХ-д сонгогдож МСДН суудалгүй хоцорч байсныг та бид мэднэ. М.Энхсайханы ЗГ-ыг огцруулсан нь эзийн засаг бизнесийн эрх ашгаа үндэсний эрх ашгаас дээгүүр тависан зарим хүний сонирхлын илэрхийлэл болж байсан түүх мартаагүй.
Засгын газрыг огцруулах чуулганы хуралдаан дээр Дэлгэрмээ гишүүний ирээдүйгээ зөвөөр харж намыхаа олон мянган гишүүдийн эрх ашгийг урьтал болгож хэлсэн үг байдаг. Тэр нь УИХ, ЗГ-ын үйл ажиллагааны уялдаа тааруу байгаа нь үнэн, энэ тухай ерөнхий зөвлөлийн хурлаар хөзрөөө ил дэлгээд нухацтай ярилцая гэхэд манай нэг лидер хөзрөө юу гэж ил гаргах юм бэ засгын газраа огцруулсаны дараа ярих юм биш үү гэж байсан, ямар ч албан тушаалтныг огцруулж болдог байх, гэхдээ улс төрийн шийдвэрээ хэзээ гаргах вэ гэдэг нь чухал. ЗГ-аа унагах тухай асуудал нь манай намд ашигтай эсэхийг дэнсэлж цэгнэж бид эвслээ 2000 оны сонгуульд ялуулахын төлөө засгийн эрхээ бататгахын төлөө ажиллах ёстой гэтэл хэн нэгнийг зөвхөн суудлын төлөө солих юм бол яах юм бэ засгийн газраа солисноор бид улс төрийн ямар хожоо олох юм бэ? Би манайхны заримын сэдсэн бохир тоглоомд оролцохгүй, АХ эвслийн олонх мөнхийн хагаралтай үүн дээр нь үргэлж тоглож байдаг хүчтэй цөөнх МАХН байгаа гэдгийг битгий март гэж сануулж байлаа. Гэвч Дэлгэрмаа гишүүний үгийг хүлээж аваагүй юм. Ерөнхий сайд асан М.Энхсайхан 1996 оны УИХ-ын сонгуулиар АХ эвслийн сонгогчидтой байгуулах гэрээг санаачилж эвслийн гол менежментийг гардан хийж эвслээ сонгуульд ялуулж байсан. 2004 оны сонгуулиар ч ялгаагүй Эх-Орон Ардчилал эвслийг байгуулалцаж ерөнхий менежерээр нь ажиллаж сонгуульд амжилттай оролцуулж чадсан. Гэтэл 1998 онд түүний засгийн газрыг МАХН-тай нийлж огцруулж байсан Эвслийн намуудынхаа нэр хүндийг унагаж байсан тэр хүмүүстэй манай хамгийн шударга бохир зүйл орооцолдоогүй нэр цэвэр гэдгээрээ олон түмэнд үнэлэгдсэн ИЗН-ын тэргүүн С.Оюун нийлж АН-ын дарга М.Энхсайханыг улс төрийн тавцангаас шахаж байгаа нь харамсалтай.