Элсэн чихэр эм үү, хор уу?

Хэрэв хүн элсэн чихэр, жигнэмэг, ундаа, кока кола зэргийг их хэрэглэвэл түүний биед минерал бодис дутагдана. Улмаар бие организмын эд амархан хөгширч, ходоодны хүчил өөрчлөгдөж, өтгөн хатаж, элдэв халдварт өвчинд өртөмтгий болно. Элсэн чихэр шүдний кариес үүсгэдэг гол дайсан тэрээр шүлстэй урвалд орж, аман дотор хүчил үүсгэн, улмаар өвчний бактериуд шүдний пааланг сүйтгэдэг.
Харин жимс, ногооны бүтцэнд ордог фруктоз, мальтоз зэрэг нь их хэмжээгээр хэрэглэсэн ч ашигтай. Энд чихэр нь витамин, минерал бодисуудтай /төмөр, фосфор, кали, кальци, магни/ хосолсон байдаг. Жишээ нь Турахын тулд усан үзмийн хоолны дэглэм сахиж баримталж байгаа хүн гурван өдөрт 3 кг усан үзэм буюу ойролцоогоор 500 гр чихэр хэрэглэдэг ч түүний шээсэнд чихэр илэрдэггүй. Харин 250 г жимсний чанамалд гурав дахин бага чихэр агуулагддаг хэрнээ шээсээр илэрдэг. Финик жимсэн дэх чихэр декстроз хэлбэртэй тул маш хялбар шингэдэг.
Улаан буудайн соёолсон үр, мөн ячмений дисахарид мальтоз биед сайн шингэдэг. Мальтоз ходоод гэдэсний ажиллагааг сайжруулдаг сайн талтай. Иймээс ходоодны, эсвэл гэдэсний өвчтэй хүмүүст хэрэгтэй. Ийм учраас цэвэр элсэн чихэр хэрэглэхийн оронд жимс, ногоо, соёолсон үр, зөгийн бал зэрэг хүнсэнд агуулагддаг чихрийг хэрэглэх нь зүйтэй.