Хэрэв таны хөл даардаг бол…

Цусны эргэлт удаантай хүний гар хөл цайрч, хөхөрч, амархан осгож хөлдөх, дараа нь арьс улайж, хогширч хууран загатнадаг. Цусны эргэлт удааширдаг хэдэн шалтгаан бий. Бие организмын цусны эргэлттэй холбоотой мэдрэлийн эсүүд нас ахих тутам орчны цаг агаарын өөрчлөлтийг улам удаан мэдэрдэг. Түүнээс гадна жил ирэх тутам цус өтгөрч хурдан урсахаа байж бүлэгнэл үүсэх хандлагатай болдог.
Таны амьдралын хэв маяг, янз бүрийн хэрэглэдэг эм тариа болон өөр олон зүйл түүнд нөлөөлдөг. Бас ямар нэгэн өвчин байж болзошгүй. Иймээс та байнга даардаг бол эмчид үзүүлээрэй.

Синдром Рейно. Энэ бол нэлээд өргөн тархсан өвчин. Орчны агаар өчүүхэн өөрчлөгдөхөд биеийн дотор эрхтнүүдэд цус очихгүй хаагдаж, хүчтэй дайрлагын үед хөл, гар цав цагаан болдог. Хэсэг хугацааны дараа цусны урсгал хэвийн болж, арьс эргээд хэвийн өнгөндөө ордог. Харин сүүл хэрд хуруу хорсох, хатгах үзэгдэл ажиглагддаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Европын таван оршин суугч тутмын нэг нь Рейногийн синдромтой ба өвчтнүүдийн 90 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Энэ синдром дээр дурдсан шиг хурцаар илрэх нь ховор. Хүмүүс ихэнхдээ хөл гар даарч цагааран мэдээ алдахад тоодоггүй, өвчний шинж гэж үздэггүй. Yнэндээ бол таны бие хэвийн бус гэдэг дохио өгч байгаа хэрэг.
Эмэгтэйчүүд голдуу уг синдромын эхний хэлбэрээр өвчилдөг, нөгөө нь арай цөөн тохиолддог. Гэхдээ өөр хүнд өвчний илрэл байж болох аюултай. Хэрэв эмч таныг Рейногийн синдромтой гэвэл бүү айж сандар. Биеэ сайн арчилж, өвчнөө эмчлүүлээрэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button