Эрүүл байхыг хүсвэл инээмсэглэж амьдар

Олон зууны өмнө агуу сэтгэгч Сократ биеийн өвчин ихэнхдээ сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөөс болдог гэж хэлжээ. Мэдээж ганц хоёр өдөр гуниглаад, эсвэл уурлаад бие өвдөх тухай ярьж байгаа юм биш. Байнга сэтгэл санаа дарамттай, уйтгар гуниг, уур хилэнд автсан үед сөрөг цэнэгүүд биед хуримтлагдсаар таагүй нөлөө үзүүлдэг.
Жишээ нь, та үргэлж уурлаж уцаарладаг бол таны тархи байнга өдөөгдөж, улмаар даралт ихсэх, цусны эргэлт өөрчлөгдөх, зүрх хурдан цохилох зэргээр өөрчлөлт орж, дотоод шүүрлийн булчирхайн идэвхжил хувирна. Эцэст нь дотор эрхтнүүд бас өөрчлөгдөнө. Ууртай хүмүүсийн даралт, цөс, элэг өвддөг нь үүнтэй холбоотой. Бүр өмөн үү үүсэх магадлалтай гэнэ.
Бусад хүний таагүй дайсагнасан хандлага бидний биеийн байдалд их нөлөөлдөг байна. Жишээ нь, хэрэв таны хань өөрийг чинь байнга доромжилж, бүдүүлэг аашилдаг бол умай, өндгөвч өвдөх зэргээр илэрч болзошгүй. Тэгэхээр уур хилэн, догшин авир уг хүндээ төдийгүй хажуугийн хүмүүст бас сөрөг нөлөөлдөг.
Сэтгэлийн ийм сөрөг хөдлөлөөс ангижрах шаардлагатай.
Хэзээ ч бүү дотроо хураа, ингэх нь маш хортой гэж сэтгэл судлаачид үздэг. Сөрөг энергээс боловсон маягаар ангижрах аргууд бий. Дэрээ цохих, боксоор хичээллэх, уртын зайд гүйх, цаас урах гэх мэт. Барууны орнуудад уурласан үед урж тасдах зориулалттай цаасууд тусгай өрөөнд өлгөөтэй байдаг. Хэрэв иймэрхүү арга тус болохгүй бол сэтгэл зүйчид хандаж тусламж хүсээрэй.
Хэрэв та хааяа уурладаг, гэхдээ байнга гомддог бол таны уршиг болон бүдүүн гэдэс аажмаар өөрчлөлтөд өртөнө гэдгийг анхааралдаа аваарай. Иймээс хэрэв та байнга гомддогоо болихгүй бол эдгээр эрхтэнтэй холбоотой өвчин тусах магадлал өндөр байна.
Аймтгай хүмүүсийн бөөр, давсаг өвддөг.
Түүнээс гадна айснаас болоод гэдсээр өвдөх, хатгах нь ихэсдэг. Мөн нурууны өвчин, ялангуяа нурууны доод хэсэг, мөн хөл өвдөх, такихарди, таргалах зэрэг нь айдсаас улбаатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.