Өөртөө таалагдсан хөвгүүнээ хэрхэн яаж өөрийн болгох зургаан алхам

Хоёр дахь алхам
Долоо хоног бүрт ядаж нэг шинэ танилтй болохыг хичээ. Тэр хөвгүүн, охин чиний хамгийн сайн найз байх албагүй. Хэр их хүнтэй танилцана, тэр хэмжээгээр л өөрт тохирох хүнээ оох боломж олдоно шүү дээ. Тэгээд ч энэ нь хүнтэй харьцах маш сайн дадлага болж мөрөөдөж байсан хөвгүүнтэйгөө учрахад сандарч, улайхгүй бүх юм сайхан болоход тусална.
Гуравдугаар алхам
Загас усандаа л сайхан байдаг шиг чи ч мөн өөрийн сайхан байдаг, дассан газартаа оч. Хэрэв нүсэр чимээ шуугиантай диско, клубт дургүй бол гэртээ үдэшлэг зохио. Yдэшлэгэнд чинь найзууд чинь хэн нэгнийг дагуулан ирж чамтай ч гэсэн танилцуулагл дээ. Чи ийм нөхцөлд мэдээж биеэ барихгүй шүү дээ.
Дөрөв дэх алхам
Өөр хоорондоо адилгүй янз янзын царай зүс, сонирхол, хэв маягтай хөвгүүдтэй танилцаж үз. Чиний сонирхлыг татдаггүй хөвгүүнтэй ч мөн ялгаагүй. Чамд эхэндээ таалагдаагүй хөвгүүн ойртож танилцах тусам чиний эрээд байсан хүн байж болно шүү дээ.
Тав дахь алхам
Чи шинэ хүмүүстэй танилцах хүсэлтэй байгаагаа ил гаргахаас бүү санаа зов. Чамайг хэн нэгэнтэй нь зуучилж танилцуулъя гэсэн санааг ч бүү үл тоомсорло.
Зургаа дахь алхам
Дээдсийн хүрээнд очихдоо бөөн найзуудтайгаа бүү оч. Чи зөвхөн таньдагтайгаа л харьцах болно. Тэгээд чамтай яриа өдөх хүсэлтэй байгаа хүнийг тэд чинь үргээчихэж магадгүй шүү дээ.
Анхааруулга Ямар ч сайхан залуу байлаа гэсэн хэрэв ээж чинь ч юм уу, эсвэл ээжийн чинь хамгийн сайн найз нь танилцуулах гээд байвал хэзээ ч бүү танилц. Чи харамсах болно шүү.