Шинэ парламентын хамгийн эхний маргаан эхлэв бололтой
Гэхдээ энэ уулзалт сэм гэж хэлж болохоор байлаа. Тухайлбал, эрхэм гишүүн Жаргалсайхан энэ уулзалтаа Төрийн ордны В тэнхимд гэнэт хийж түүнийгээ богино хугацаанд дуусгажээ. Ноён Жаргалсайхан энэ удаа түүний хэлсэн үгний хариуд Сайран гишүүн уучлал гуй гэж хэлсэн нь ердөө өөрийнхөө нэр төрийг өргөх гэсэн хэрэг гэж үзжээ. Yгний бариа зөрөөн дээр байх л ёстой асуудлыг анхааруулсан. Казахын ард түмнийг хэлээгүй, гишүүн Сайраны тухай л хэлсэн гээд уучлал гуйх тухайд санахын ч хэрэггүй гэсэн утгатай зүйлийг хэлжээ. Харин гишүүн Сайран энэ асуудлыг аль болох хэрүүл маргаан болгохоос сэргийлэхийг хүссэн. Гэхдээ чуулганы тэнхимд Жаргалсайхан гишүүний хэлсэн үг казахчуудад хэдийнэ хүрсэн тул олон түмэн түүнд хандаад байгаа юм байна. Эвлэрэх хэрэгтэй гэдгийг ч гэж хэлж байсан. Түүхэндээ Монгол улс казах үндэстэнг дээрэлхээд доромжлоод байсан зүйлгүй, ямар хэр хэмжээ барихаа мэддэг ард түмэн гэж Сайран гуай онцлон хэлсэн.
УИХ-ын гишүүн Сайран ноён Жаргалсайханы хэлсэн үгийг хувь хүний үг биш, МАХН-ын явуулга гэж үзэж байгаагаа өнөөдөр дахин нотоллоо. Тиймээс нам бас дээр нь энэ үгийг дамжуулан хэлсэн гишүүнээр уучлал хүсэх ёстой гэж хэлж байгаа юм. Энэ парламентын анхны гэж хэлж болох эвдэрлийг үүсгээд байгаа хоёр гишүүний асуудлыг даамжруулахыг хүсэхгүй байгаа ч хэн нэг нь буулт хийхийг бас хүсэхгүй байна. Сайран гишүүн энэ асуудалд сэтгүүлчдийг туслахыг хүсч байна. Тэрээр урьд өмнө Жаргалсайхан гишүүнтэй жирийн танилууд, мэндийн зөрөөтэй явдаг байснаа дурсаж байна. Өөрөөр хэлбэл, тэдний хооронд сөргөлдөөд байх ямар нэгэн шалтгаан байхгүй юм байна.
/MN-25 телевиз/