Монгол инженерүүд газрын тос боловсруулах үйлдвэр зохион бүтээлээ

Уг үйлдвэрийг 1999 оноос эхлэн угсарч эхэлсэн бөгөөдтүүхий эдгүйгээс шалтгаалан туршилт болон үйлдвэрлэл эхлээгуй байна. МЮН компанийн монгол инженерүүдийн бүтээсэн энэхүү үйлдвэр өдөрт 1000 орчим баррель газрын туүхий тос нзрэх хүчин чадалтай бөгөөдтүүхий эдийн шинж чанараас шалтгаалан үйлдвэрийн техник, технологийн горимыг өөрчлөх боломжтой ажээ.
Одоогоор уг уйлдвэрийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвд угсарч байгаа бөгөөд туршилт хийсний дараа газрын тос боловсруулах үйл ажиллагаа эрхлэх хусэлтэй байгууллага, компанид худалдах бодолтой юм байна.
Үйлдвэр нь атмосферийн, ваакуумын болон катализаторт крекингийн төхөөрөмжтэй учир чанарын хувьд стандартын шаардлага хангахуйц бүтээгдэхүүн гаргах юм байна.
Энэхүү үйлдвэрийгтөр, засгийн хүрээнд дэмжээд өгвөл манай улс удахгуй дотооддоо газрын тосоо боловсруулж, үнэ нь байнга өссөөр байгаа экспортын шатахуунаас хараат бус байж, өөрсдийн хэрэщээгээ хангах бурэн боломжтой болох нь ээ.
Түүнчлэн Газрын тосны хэрэг эрхлэх газар үйлдвэрийг туршихад шаардагдах 120 тонн түүхий тосыг Зуүнбаянгийн орд газарт олборлолт хийж буй БНХАУ-ын Доншен компаниас зохих үнээр нь авч өгөхөөр болсон байна гэж Газрын тосны хэрэг эрхлэх газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
(өнөөдөр 2004.08.25 199)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button