Ерөнхий сайдын зөвлөхүүд ажилдаа орлоо
Б.БАТБАЯР (БААБАР)
19 5 4 онд Архангай аймгийн Ц э I.1 . р л э г суманд төр-сөн. МУИС-ийг1980онд дүүргэж, биохимич мэргэжил эзэмшсэн. Энзимологиин хүрээлэнд 1980-1991 онд ажилласан. 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан.
Д. ГАНБОЛД
Улаанбаатар хотод 1957 онд төрсен. Ломоносовын нэрэм-жит Улсын их сургуулийг 1979 онд дүүргэж, эдийн засагч, багш мэргэжил
эзэмшсэн. 1987 онд Москвагийн их сургуульдаа эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
1979-1990 онд МУИС, Намын дээд сургуульд багшилж байгаад 1990-1992 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдаар томилогдон ажилласан. 1992-2000 онд УИХ-ын гишүүн байсан.
Б.ДЭЛГЭРМАА
1959 онд Улаанбаатар хотод төрсөн. ОХУ-ын Куба-ний их сургуулийг 1982 онд, Их Бритаийн Лидсийн их сургуулийг 1993 онд дуүргэж хуульч, англи хэл судлалын мэргэжил эзэмшсэний зэрэгцээ 1994 онд Калифорни муж улсын Сенатад сенатчийн туслахаар ажиллаж байсан.
1982-1986 онд Улсын прокурорын газарт прокурор, 1986-1989 онд МУИС-д багш, 1989-1990 онд ШУА-ийн Төр, эрхийн хүрээлэнд эрдэм шинжиягээний авдлтан, 1990-1992 онд УБХ-д Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх, 1993 онд Улс төрийн боловсролын академийн захирал, Шинэ толь сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2003 оноос Норовбанзад сан-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
Д.ДОРЛИГЖАВ
1959 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй. АИX-ы н депутат, УБX-ы н гишүүнээр
сонгогдон ажиллаж байв. Монгол Улсын Засгийн газрын шадар сайдаар ажиллаж байсан. Мөн Батлан хамгаалахын сайд, уулын баяжуулах Эрдэнэт уйлдвэрийн ерөнхий захирал, Ардчилсан намын даргаар ажилласан.
1990-ээд онд Монголын Ардчилсан холбоог анх үүсгэн баигуулалцаж, тухайн үед Монголын Ардчилсан намын даргаар ажиллаж байв.
Ч.САЙХАНБИЛЭГ
1969 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсен. 1991 онд Москвагийн Залуучуудын дээд сургуулийг түүхийн багш, 1995 онд МИУС-ын Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч, хуульч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд. 2002 онд АНУ-ын Вашингтон хотноо Жорж Вашингтоны их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
1991-2003 онд Монголын залуучуудын холбоонд ажилтан, тэргүүлэгч гишүүн, Улаанбаатар хотын зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
1998-1999 онд Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 1999-2001 онд МУИС-ын удирдлагын зөвлөлийн даргын алба хашиж байв. 2002 оноос хууль зүйн Е&Т товчооны захирлаар ажиллажээ.
(өнөөдөр 2004.08.25 199)