Спортод Хятадын үе иржээ хэмээн үзэж байна

Олимпийн тэмцээн, уралдаанаас тамирчид медаль хүртэнэ гэдэг бол тухайн улс орноо дэлхийд таниулахад асар их үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг юм. Товчхондоо бол медаль хүртсэн тамирчин эх орноо төлөөлөх нэрийн хуудас болж байдаг билээ. Ялангуяа жижиг орнуудын хувьд.
Харин аваргууд-ын хувьд олимпийн тэмцээн уралдаанаас авсан алтан медалийнхаа тоогоор өрсөлддөг.
Улс орнуудын олимпид оролцсон амжилтыг хүртсэн алтан медалийнх нь тоогоор дүгнэдэг билээ.
11 дэх өдрийн байдлаар нийт 65 орон Афин-2004 -ийн тэмцээн уралдаанаас медаль аваад байна. Тэдгээрийг АНУ 23 алт, 26 мөнгө, 17 хүрэл ме-дальтайгаар хошуучилж, Хятад 23 алт, 15 мөнгө, 12 хүрэлтэйгээр удаалж явна.
Зуны XXҮIII олимпид Хятад улс гайхалтай амжилт үзүүлж байна гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Эхний гурван байранд л багтана гэсэн даруухан зорилготой ирсэн Дундад улсын шигшээ баг олимп эхэлсэн өдрөөс л хамгийн олон алтан медалийг хүртэн бусдыг хошуучилсаар өдийг хүрсэн. Харин сүүлийн ганц нэг өдрөөс АНУ-тай урд хойноо оролцож эхлэв. Иймд судлаачид спортод Хятадын үе иржээ хэмээн үзэж байгаа аж.
2008 онд Бээжинд XXIX дэх олимпийн тоглолт зохиогдоно. Тиим болохоор
хятадууд Афинд хоёрдугаар зэргийнх буюу залуу тамирчдаа явуулсан гэлцдэг. Харин шилдгүүд нь эх орондоо зохиогдох олимпид эртнээс эхлэн бэлтгэж буй гэх. Ийн байхад л эхний байрыг эзэлж байгаа юм чинь Бээжингийн олимпид хятадууд хол тасар-хай амжилт гаргах байх.
Сиднейн олимпид бол алтан медалийнхаа тоогоор нэгдүгээрт АНУ, хоёрдугаарт ОХУ, гуравт Хятад улс орсон.
Сиднейд аман хүзүүдэж байсан ОХУ энэ олимпид бүр сураггүй, зургаахан алтан медалтайгаар 11 дүгээрт жагсаж явна. Гэтэл олимп өндөрлөхөд дөрөвхөн хоног үлдээд байдаг. Саяхан эхэлсэн чөлөөт бөхийн тэмцээнээс ОХУ-ын баг цөөн алт шүүрнэ гэж хүмүүс ярилцаж байгаа ч хорь шахам алтан медалиар хоцорч яваа тэд Сиднейд гаргасан амжилтандаа хүрэх нь битгий хэл дөхөж очих нь юу л бол. Шигшээ багийн тамирчин, бөөрөнцөг шидэгч Ирина Коржаненко сэргээш хэрэглэсэн тул олон улсын Олимпийн хороо алтан медалийг нь хурааж уг төрөлд аман хүзүүдсэн Кубын тамир-чинд олгохоор болсноос үзэхүл ОХУ-ын шигшээ багийнхны алтан медалийн тоо нэмэгдэх биш бүр хасагдах төлөвтэй болж ирэв.
Түүнчлэн нэрийг нь ч бараг танихгүй улс орнууд сайн тамирчдынхаа ачаар дэлхийд сонсогдож эхлэв. Тухайлбал Таиланд хоёр алт, хоёр хүрэл медаль авч 24 дүгээрт жагсан яваа бөгөөд олимпоос ийнхүү дөрвөн медаль хүртсэн нь тэдний хувьд түүхэн явдал болжээ. Таиландын тамирчид эмэгтэйчүү-дийн хүндийн өргөлтийн төрлөөс алт шүүрсэн хэрэг л дээ. Бас Хонгконг Атланта-гийн олимпиос хойших анхны-хаа медалийг Афин-д л хүртэв.
Манай улс ч гэсэн мэн адил. Ганц хүрэл медальтайгаар жагсаалтын сүүлд буюу 59 дүгээр байрыг найман орны хамт эзэмшиж явна.
Хэдийгээр медальтай орнуудын сүүл мушгиж яваа хэдий ч 202 оронтой харьцуулан бодохоор энэ нь тиим ч чамлахааргүй амжилт мэт.

Улс Алт Мөнгө Хүрэл Бүгд Алтан медалийнхаа тоогоор
АНУ 23 26 17 66 1
Хятад 23 16 12 50 2
Япон 15 8 9 32 3
Австрали 13 9 13 35 4
Франц 9 7 9 25 5
Герман 8 10 11 29 6
Итали 8 6 7 21 7
Румын 8 4 4 16 8
Украин 8 2 5 15 9
Их Британи 7 8 7 22 10
ОХУ 6 16 19 41 11
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button