Сүүлийн үед долларын ханш өсч байна

Валют арилжааны төв дээр ам.долларын ханш 1198 төгрөгөөр авч, 1200 төгрөгөөр борлуулж байна. Ер нь долларын ханш өсч байгаа нь өртөгт гол нөлөө үзүүлдэг зүйлүүд, тухайлбал бензин шатахууны үнэ өсч, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, хот хоорондын зорчигч тээврийн үнэ тариф нэмэгдсэнтэй холбоотой гэж эдийн засагчид дүгнэж байна. Мөн томоохон баяр наадмын өмнө төгрөгийн ам.доллартай харьцах ханш өсдөгийн адил нөгөө л хичээлийн шинэ жил эхэлж наймаачдын сезон эхэлсэнтэй холбоотой юм бол энэ оны долоон сарын эцэст төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь 1281 төгрөг болсон нь өнгөрсөн зургаан сартай харьцуулбал 1.2 хувиар буурч, үүнийг 2003 оны долоон сартай харьцуулбал долоон хувиар төгрөгийн ханш буурсан нь Yндэсний статистикийн газраас хийсэн судалгаанаас харагдлаа. Манай улсын валютын ханшны өөрчлөлтөд гадаад зах зээлийн бодлого, дотоодын валютын эрэлт, нийлүүлэлт ихээхэн нөлөөлдөг. Yүнээс гадна сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн тогтолцоо хэвийн ажиллаж байгаа нь эерэг нөлөө үзүүлж байгаа юм.
-Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдлын 2004 оны эхний долоон сарын дүн гарсан. Энд гол нь мөнгө зээл, валютын ханшны үзүүлэлтийг Монголбанкнаас авсан мэдээллийг гаргаж манайд оруулдаг. Yүнд бид зохих хэмжээгээр дүгнэлт хийдэг л дээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн жилүүдийн зургаа, долоон сарыг аваад үзэхэд өсч байна, ер нь өсдөг юм.
Харин валютын мөнгө зээлд хэдийгээр валютын зах зээлд ханшийн түр зуурын хэлбэлзэл ажиглагдаж байгаа ч манай улсын экспортын нэрийн барааны дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй өндөр хэвээр байгаа. Эскпортын боломжийн орлого хэр хэмжээгээр нэмэгдэн, нөгөө талаас манай улс руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэмжээ нэмэгдэж байгаа нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button