Дуучин Т.Ариунаагийн зочид өнөөдөр ирнэ
Александр Шуберт, Михаил Прозоров нарыг хүмүүс таньж магад. Өнгөрөгч арваннэгдүгээр сард UB palace-т болсон Миний шинэ орон зай тоглолтод тэд хөгжимдөж, хөгжмийн техникчээр ажилласан юм.
Мэргэжилдээ гаршсан, чадалтай хөгжимчид, хамгийн гол нь цаг барьдаг, хөдөлмөрч залуус гэж Т.Ариунаа тэднийг үнэлдэг. Харин Сингапурын зочин нь Монголд анх ирж буй гэсэн. Эдгээр хөгжимчид Т.Ариунаагийн тоглолтод хэрхэн яаж тоглохоо, дууных нь аялгуунд ямар өнгө нэмэхээ бэлтгэчихсэн, санаандаа хийчихсэн байгаа. Дууныхаа бичлэгийг дуучин маань тэдэнд хэдийнэ явуулсан гэсэн.
Уран бүтээлчид нэгдсэн бэлтгэлдээ маргаашнаас орно.
/Өнөөдөр, 2004, 08.25, 199/