Манай улс хэддүгээр байрт явна вэ?

8 дугаар сарын 25-ний байдлаар олимпийн наадамд оролцож буй 202 орноос 67 нь ямар нэгэн медаль хүртээд байна.

Эдгээр орныг 25алт, 28 мөнгө, 19 хүрэл нийт 72 медаль хүртээд буй АНУын баг хошуучилж байгаа бөгөөд Бээжингийн олимпийн бэлтгэлээ хийж буй гэх БНХАУ-ын баг 24 алт, 15 мөнгө, 12хүрэл нийт 51 медальтайгаар удаалж байна. Наран улсын баг тамирчид Афинд гайхалтай амжилт үзүүлж жүдочид, усанд сэлэгчдийнхээ ачаар 15 алт, 8 мөнгө, 9 хүрэл 32 медаль авсан амжилттайгаар жагсаалтын 3 дугаарт явж байна.
Манай хойд хөршийн хүчирхэг баг 9 алт , 18 иөнгө, 21 хүрэл нийт 48 медаль хүртсэн амжилтаар 9 байраас 6-д дэвшээд байна. Ах нарын маань өндөр амжилт үзүүлдэг бөх, бокс, хөнгөн атлетикийн тэмцээнүүд энэ өдрүүдэд үргэлжилж байгаа учир алтан медалийн тоо нэмэгдэх биз ээ.

Одоогийн байдлаар 44 улс ямар нэгэн төрөлд олимпийн аваргаа хүлээн авчээ. Олимпийн аваргаа хүлээж авсны дотор анхны олимпийн аваргаа хүлээн авсан АНЭ улс, хөлбөмбөгчид нь олимпийн аварга болж байсан, гурвын харайлтын төрөлд алтан медаль шүүрсэн Камеруны баг, усанд сэлэлтийн төрлөөс алтан медаль авсан Зимбабве зэрэг улсын тамирчид байна.

Бидний хувьд 1 хүрэл медальтайгаар Колумб Эритреа, Израиль, Ямайка, Венесуэл, Тринадад ба Тобаго улсын багтай 61-67 дугаар байрыг хуваан эзэлж байна.
/athens.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button