Эрээнийг зорих наймаачдын урсгал ихэслээ

Ачаалал, хичээлийн шинэ жил болж сурагчдын бэлтгэлийг хангахаар наймаачдын урсгал Эрээнийг зорьж байгаатай холбоотой гэж төмөр замын холбогдох албаныхан тайлбарлаж байна. Жил жилийн наймдугаар сард УБ-Замын-Yүд, Замын-Yүд-УБ чиглэлийн билетийн олдоц ховорддог. Энэ жилийн хувьд зорчигчид өглөөний 06.00 цагаас билетэнд дугаарлаж 11.00 цаг гэхэд билетээ авч чадахгүй байдалд хүрч байна. Yүнд билет шаглагчид их ашиг олж байна. Тухайлбал, Замын-Yүдийн тасалгаатай нэг суудлын үндсэн үнэ 11.000 байхад шагаар 14.000 хүрэх жишээтэй. Харин нийтийн галт тэрэгний суудлын үнэ 4100-10.000 төгрөгт хүрч байгаа ажээ. Энэ ч үнэн бололтой. Биднийг билет касс руу дөхөхөд үүдэнд билет шаглагчид тааралдаж Замын-Yүдийн билет авах уу гэж асууж байлаа. Харин кассанд өнөөдрийн билет дууссан байна. Замын-Yүдэд байдал бүр хүндхэн байгаа бололтой, билет шаганд орж дараалал ихтэй байна гэж зорчигчид ярьж байна.
Төмөр замын зорчигч тээврийн албаныхан ачааллыг багасгахын тулд хоёр, гурав дахь өдөр нэмэлт экспресс галт тэрэг гаргаад байна. Ойрын үед энэ байдал гайгүй болно гэж бидэнд тайлбарлалаа.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button