Төгс дайчин анхдугаар тэмцээн болов
Хамгаалалтын алба, компаниудын хооронд болсон уг тэмцээн хоёр өдөр явагдлаа. Компаниудаас Бавул компани мэргэжил, авхаалж самбаа ур чадвараараа шалгарч нэгдүгээр байр, хоёрдугаар байрыг хамгаалалтын баг, гуравдугаар байрыг Сансар компанийн дайчид, тамирчид эзэлж 2004 оны Төгс дайчин цом медаль, өргөмжлөлийн эзэд болцгоолоо. Тэмцээнд УБ хотод байгаа бүх хамгаалалтын албадууд оролцож чадсангүй. Учир нь тэмцээн эхлэхээс 15 хоногийн өмнө телевизийн зар явуулж удирдамж хүргүүлсэн боловч нэлээд компани, албадууд мэргэжлийн түвшин, бэлтгэл муутайгаас оролцож чадаагүй байна. Дараа жилийн тэмцээнийг боловсронгуй, нарийн, сонирхолтой болгох талаас нь одооноос бэлтгэнэ гэж зохион байгуулагчид ярьж байна.
Цаашид хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, цагдаагийн газартай хамтран энэ төрлийн аж ахуйн нэгжүүдэд аттестачлал явуулж мэргэжлийн түвшингээр нь зэрэглэл тогтоовол хэрэглэгчдийн хувьд ямар зэрэглэлийн, ямар үнэтэй хамгаалалтаар үйлчлүүлж байгаагаа мэдэхэд тустай юм гэж зохион байгуулагчид ярьж байна.
/MN-25 телевиз/