Самар жимс халдварт өвчнийг тараах гол хүчин зүйл болдог

Хүн ер нь хооллолтондоо байнга анхаарал тавьж байх нь эрүүл амьдарч урт удаан наслахын үндэс болдог. Ер нь давс, өөх тос ихтэй хоолыг хэрэглэхээс зайлсхийж байх нь зөв бөгөөд С амин дэмийг ихээр агуулдаг жимс, жимсгэнэ ахиухан хэрэглэлэв хүний эрүүл мэндэд маш их ач холбогдолтой. Yүнээс гадна сармис болон шошны төрлийн ургамлуудыг хүнсэндээ тогтмол хэрэглэж байх хэрэгтэй байдаг. Мөн хар чавга, байцаа, үзэм, төмс зэрэг кали ихээр агуулдаг бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж байх шаардлагатай.
Одоо гадуур төрөл бүрийн шинэ жимс, самрыг янз бүрийн хүмүүс өөрсдөө түүж авчраад гудамж талбайн хаа нэгтээ эрүүл ахуйн ямар ч шаардлага хангахгүй байдалтайгаар иргэдэд худалдаалж байна. Энэ үеэр гэдэсний халдварт өвчин болон аливаа хоолны хордлогот өвчин гарах магадлал ихэсдэг. Иймд хүмүүс эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг байнга баримтлах шаардлагатай байна.
Хүнс тээвэрлэлт, хадгалалт нь тухайн барааг гэмтээхгүй, чанарыг алдагдуулахгүй байх нөхцлийг хангасан байна. Их халуун нөхцөлд шинэ ногоо, жимс болон шингэн бүтээгдэхүүнийг хадгалвал шингэн нь ууршиж хатаад бодисын солилцоо нь өөрчлөгдөж, ялзрал үүснэ. Зарим бүтээгдэхүүн хадгалалтын явцад амт, үнэрээ алддаг.
Дотроо ус ихээр агуулсан үр жимс, мах, ногоо гэх мэт нь онцгой түргэн гэмтэх бүтээгдэхүүн болдог. Эдгээр бүтээгдэхүүнд уураг, нүүрсус, эрдэс давс, витамин их байдаг тул бичил биетэн үржих таатай нөхцөл болдог. Барааны чанар нь голдуу гаднах байдлаасаа илэрхий байдаг. Барааны нэг юм уу, хэдэн шинж чанар нь түүний чанарыг илтгэдэг. Хэрэглээнд гол үүрэгтэй нь мэдрэхүйн үзүүлэлт /гадаад байдал, өнгө, амт, үнэр/ юм.
Ер нь өнөө үед эрүүл мэнддээ ихээр анхаарч хоол хүнс, амралт, чөлөөт цагаа зөв зохистой зохицуулах нь хамгийн чухал. Ийм д та ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл байя гэвэл эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь танд тустай.