Хүүхдийн өрөөг сонгох

Хүүхдийн өрөөний ханын цаас цайвар гэгээтэй өнгийн, гэхдээ цулгуй биш, харин ямар нэгэн зурагтай байвал зохимжтой. Ялангуяа ургамлын хээ угалз нэн тохиромжтой, мөн үлгэрийн сэдэвтэй байж болно. Харин геометрийн дүрсүүд байж огт болохгүй. Яагаад гэвэл тэрээр хүний нүдэнд маш хортой нөлөөлдөг, хүүхдэд тэр тусмаа.
Хөшиг гэгээтэй өнгийн байвал дээр, эсвэл тийм дэвсгэр өнгөн дээр зурагтай байж болно. Хөшигний даавуу зузаан, нягт байх шаардлагагүй, агаар, гэрэл нэвтрүүлж байх ёстой.
Хүүхдийн өрөөнд хэд хэдэн гэрэл тавиарай. Дээд таазны гэрэл нь реостат буюу гэрлийн хүчийг тохируулдаг байвал зохино. Мөн энд тэнд 1-2 ширээний чийдэн тавибал зүгээр. Хүүхдээ унтаж байхад өрөөнд нь орж бохир даавуу авах, цэвэрлэгээ хийхэд хэрэгтэй.
Хүүхдийн өрөөний тавилга гэгээтэй өнгийн, боломжтой бол стандартын биш бол сайн. Хүүхдийн өрөөнд зориулсан тавилгуудын өнцөг мохоо мөлгөр байдаг нь дөнгөж явж эхэлж буй хүүхдэд аюул багатай ашигтай.
Хүүхдийн өрөөнд тоглоом, зураг аль олон байх хэрэгтэй. Шууд хэрэг болохгүй ч хүүхэд орчноо танин мэдэхэд нэн тустай. Хөх ягаан, хар өнгөөс зайлсхий. Улаан өнгө бага зэрэг, харин шар, улбар шар, хөх, цэнхэр, ногоон өнгө голловол дээр.
Хүүхдийн орыг салхи нэвт үлээхгүй газар тавиарай. Өрөөнөөс зурагт, компьютераа гарга. Зөөдөг хаалт тавибал нэн зохимжтой.
Хүүхэддээ тусгай өрөө гаргаж өгч чадахгүй бол бүү сэтгэлээр уна. Хүүхэд нялх үед эцэг эх ойр байх нь харин ч сайн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button