Дуучин Ариунаатай Нэг л үдэш

Тийм ээ. Т.Ариунаатай нэг үдшийг өнгөрөөх хүсэлтэй хүмүүс байвал есдүгээр сарын 4-нд Төв цэнгэлдэхэд очиход болох юм байна. Тэрээр энэ үдэш тун ч олон хүнтэй хамт байхыг хүссэн бололтой.
Тэр болгон хүн бүрийн зүрхэлдэггүй томхон алхам хийх дуртай дуучин бүсгүйгээс өөр цэнгэлдэх хүрээлэнд амьд тоглолт хийдэг эмэгтэй дуучин байхгүй гэхэд болох юм.Шинэ продюсерын өвөрмөц тавилттай, амьд хөгжимтэй Нэг л үдэш тоглолт түүний бас нэг шинэ орон зайг нээх нь бололтой.
Тэрээр өчигдөр тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Тэрээр ярихдаа -Энэ тоглолт маань миний 2001 онд тоглож байсан Миний орон зай тоглолт, сүүлд тоглосон Миний шинэ орон зай тоглолтоос тоглолтынхоо тавилтаараа маш их өвөрмөц онцлогтой тоглолт болоосой гэж бодож байгаа. Энэ тоглолтынхоо найруулагчаар хуучин Улсын циркийн захирлаар ажиллаж байсан, Канадын циркт мөн олон жил ажилласан Батмөнх гэдэг найруулагчийг авч ажиллуулж байгаа. Урьд нь эстрадын тоглолт найруулж байгаагүй, анх удаа надтай хамт хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн энэ тоглолтонд түрүүчийн Миний шинэ орон зай тоглолтонд уригдаж ирсэн гурван хөгжимчнийг урилаа. ОХУ, Иркутскээс хоёр хөгжимчин, Сингапураас соль гитарчин ирсэн. гэж ярилаа. Түүнчлэн тоглолтын нэрийг түүний найз fm-107,5 ийн захирал Ариунаа өгсөн гэнэ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Буян холдинг компани ажиллаж байна. Шилдэг шоумен гэгддэг УИХ-ын гишүүн, Буян холдинг компанийн захирал ноён Жаргалсайхан Энэ удагийн тоглолт одоо хийгдэж байгаа шоу нэртэй тоглолтуудаас тэс өөр, жинхэнэ амьд шоу тоглолтыг үзэгчдэд бодитоор мэдрүүлнэ гэж амлаж байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр түүний нөхөр Буяндоржийн толгойлдог Ноёд групп ажиллаж байгаа гэнэ. Тэрээр Төв цэнгэлдэхийг сонгож тоглодог нь бас учиртай гэнэ. Тэнхимд тоглоход дуучин нөөц бололцоогоо тэр бүр гаргаж чаддаггүй. Түүнээс хоолойныхоо чадварыг дээд зэргээр хөгжүүлэх зорилго ч бас агуулж байгаа гэнэ шүү.
Нэг л үдэш тоглолтонд Гурван охин хамтлаг, Сингапурын хөгжимчин, Оросын гитарчид оролцох юм. Монголд хоёр дахиа ирээд байгаа энэ залуус Монгол орон тун их таалагдаж байна гэж байсан. Тиймээс цаашдаа гэр бүлээрээ ирэхээр төлөвлөснөө ч хэлсэн. Хуучны алт болсон дуунаас нь бүтэж байгаа Нэг л үдэш шоу тоглолтонд ирсэн хэн ч гэсэн огтхон ч уйдахгүй гэж дуучин бүсгүй хэлж байсан юм.
/olloo.mn/ Ж.Алтан