Үндэсний радио, телевиз олон нийтийнх болно
Тэд хамтарсан хэвлэлийн хурал зарлаад, зэрэгцэн сууж, Тиим ээ… хэмээн уе үе бие биедээ найр тавин толгой дохицгоох аж. Улс төрийн халуун үйл явдал бүр Үндэсний радио, телевизийн байрыг чиглэсэн цухалдуу жагсаалаар оргилдоо хүрч эхэлснийг улстөрчид эрхбиш ойлгожээ. Тиймээс ч Ерөнхий сайдын мэдлийн агентлагуудын тоонд одоо Радио, телевизийн Хэрэг эрхлэх газар харьяалагдахгүй гэж Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар дуулгалаа. Ийм мэдээллийн хариуд яаран тавьсан асуултыг маань уншигч Та ч бас давтах байсан биз.
-Олон нийтийн радио, телевизийн статусыг хуульчлах алхмыг эхлүүлсэнд баяр хүргэе. Үндэсний телевизээр цацаж буй намуудын захиалгат нэвтрүүлэг өнөө, маргаашгүй өндөрлөх нь гэж ойлгож болох уу?
УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар жуумалзаад ингэж хариулав.
-Өнөө оройныхоо нэвтрүулгийг ч бэлтгэчихсэн байх аа. Харин маргаашнаас, цаашдаа намуудын захиалгат нэвтрүулэг угүй болж, орон зайд нь зөвшилцлийн чиг зарчмыг тайлбарлах, ард иргэдийн санаа бодлыг сонсох, үндэсний хэмжээний өргэн хэлэлцүүлэг өрнүулэн аливаа асуудлыг тунгааж, ур дүн гаргадаг тиим мэдээллийн талбар болгоно хэмээн тайлбарлалаа.
Үнэндээ зургадугаар сарын 27-ноос хойш бид мэдээллийн зодоон дунд амьдарч, телевизийн хамгийн сайн цагаар улстөрчдийн мэтгэлцээн, хариу мэдэгдэл, сөрөг ярилцлага, няцаах сурвалжлагуудыг хаширтлаа үзлээ. Нэг үйл явдлын тухай ганц үдэш гурвантаа сонсоно гэдэг хатуу шийтгэл шуу. Тэгвэл намуудын захиалгат нэвтрүулэг Үндэсний телевизийн хөтөлбөрөөс үгүй болох нь эхний алхам. Удаах нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх явдал. Үнэхээр эхний ээлжинд хэлэлцэнэ гэж төрийн хоёр өндөрлөг түмний өмнө өчигдөр амлалаа.
Цаашлаад гүтгэлгийн хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг хатуурхлыг эргэж харах ёстойг тэд мэн онцолсон юм. Гагцхүу мэдээллийн харьцангуй чөлөөт орчин бүрдүүлэхтэй зэрэгцэн сэтгүүлчид өөрсдөө хэрэг хэлэлцэх консулаа бүрдүулж, ёс зүй, мэргэжлийн алдаагаа тунгаан шүүдэг, урьдчилан сэргийлдэг ажил хэрэгч алхмыг хийх учиртайг санууллаа.
Хэвлэлийн эрх чөлөө хэмээх том үгний цаана буруугаа чихэж далдадцаг үе холдож эхэлснийг сэтгүүлчид бас мэдрэв. Хэвлэлийн газрууд өөрсдийн ёс зүйн кодтой болох, сэтгүүлчдийг нэгтгэдэг байгууллагууд нойрноос сэрэх цаг ирснийг сануулах нь илүүц биз.
Бөмбөгийг та бүхэнд өглөө хэмээн УИХ-ын дарга Н.Энхбаяр тодруулсны учир энэ. Шидэт бөмбөгийг хэрхэн эзэмших нь сэтгүүлчдийн ухаан, ур чадвар, хүнлэг чанарын хэмжүүрийн асуудал болно гэж тэрбээр сануулж буй юм.
Төвөгтэй нөх-цөл байдлын дунд улстөрчид зөвшил-цөн өндэр ёс суртахуунд суралцаж байна. Үүний нэгэн адил хэвлэл мэдээллийн ажилт-нууд та бүхэн ч хяналт тавих үүр^ гийнхээ зэрэгцээ мэргэжлийн ёс зуйгээ чанд сахихыг уриалъя гэж Н.Энхбаяр тэмдэг-лэлээ. Ерөнхий сайд мэн л уриалга чулуудаж, зөвшилцлийн үйл явцад тусалж дэм-жихийг сэтгүүлчдээс хүсэв.
Монголын хэвлэл мэдээллийн гол байгууллагын төлөөлөгч ид цугласан уг уулзалт өчигдөр Төрийн ордны А танхимд болсон бөгөөд энд Ерөнхий сайдын онцолсон нэгэн ишлэл олны анхаарлыг татсан биз ээ. Ц.Элбэгдорж, аливаа асуудлыг ард түмний хэлэлцүулгээр шүүлгэж, зөв шийдэлд хүрэх учиртай гэв. Өнөөдөр сонин янз бүрийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлдэг. Ийм жишээг өргэн утгаар хэрэглэн, ур дүн бухий шийдэлд хүргэх өгөөжтэй ажил болгохын чухлыг тэрбээр тэмдэглэсэн юм.
(өнөөдөр 2004.08.26 200)