Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ

Гэтэл дээрх хууль, тогтоол нь УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг товлон зарлаж, чуулганы ажиллагаа албан ёсоор эхэлоэн байхад өмнөх сонгуулиар байгуулагдсан УИХ чуулж дурдсан шийдвэрүүдийг гаргасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 4 хэсэгтэй тус тус харшилсан байна гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавиад байв. Энэ хоригииг УИХ-ын Хуупь зүйн баингын хорооны өчигдрийн хуралдаанэяр хэлэлцлээ.
Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлийг Тамгын газрын дарга Б.Батхишиг танилцуулсан. Гэвч хоригийн тухай асуудлыг хэлэлцэхээсээ илүү Ц.Нямдорж, Б.Батхишиг нарын дунд маргаан дэгдээд авав. Шинээр байгуулагдсан УИХ-ын чуулганы товыг зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсыг төргүй болгох алхам гэж Ц.Нямдорж үзээд Чи өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Чи бол УИХ-д нэр дэвшээд, сонгогдож чаддаггүй Тамгын газрын дарга. Би бол сонгогдож чадсан гавъяатаи хүн шүү гэж Б.Батхишигт агсарна билээ. Ингээд ч зогссонгүй түрүүчийн УИХ-ын гишүүдийн санал өгдөг картыг АН-ын дарга М.Энхсайхан хурааж авсан явдлыг төрийн эргэлт гэж нэрлээд, йнгэх боломжийг Ерөнхийлөгч зарлигаараа олгосон гэж буруутгав.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоригийн үндэслэлийг хэчнээн тайлбарлаад ч Ц.Нямдоржийн давшилтыг зогеоож чадалгүй байсаар хоригииг хүлээж авах эсэх асуудлаар санал хураахад хүлээж авах боломжгүй гэж үзэв. Хууль зуйн байнгын хорооны 14 гишүүний 10 нь хуралд оролцеоны зургаа нь МАХН-ын бүлгийнх байсан юм.
Өнөөдөр болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү хоригииг хэлэлцэнэ. Бидний авсан мэдээллээр МАХН-ын бүлэг хоригииг хүлээж авахгүй байхаар өчигдөр болсон хаалттай хуралдаанаараа шийдсэн сурагтай. Харин эвелийн бүлгийн гишүүд хоригииг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж буй аж. МАХН-ын бүлэг олонх боллоо ч Ерөнхийлөгчийн тавьсан хоригииг УИХ хэлэлцэх магадлал өндэр. Учир нь УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь ийм саналтай байвап хоригииг чуулганаар хэлэлцдэг хуультай.
(өнөөдөр 2004.08.26 200)