Төслийн мөнгийг төрийн эрхмүүд хувааж завшсан түүх
Хүлээж ядаад байх юмгүй ердөө л 2008 оны гуравдугаар сарын 15- наас эхлэн жилд 1,5 хувийн хүүтэйгээр, дараа нь гурав ба есдүгээр сарын 15 бүрт 300,5 мянган ам. долларын хүүг газар эзэмшсэн иргэдэд хувааж төлүүлж эхэлнэ. Тэгэхгуй бол АХБ бүх зээл тусламжаа зогсоож манай улсад эдийн засгийн хориг тавих болно. Тэр цагт доор нэр дурдагдах түшмэдүүд Монголд байх болов уу. Олныг үл нуршин учрыг тайлъя.
Төслийн тухайд товчхон
Төслийн нэр Кадастрын зураглал ба газрын бүртгэл. Уг төсөл 2002 оны дөревдүгээр сарын 25-наас эхэлж гурван үе шаттайгаар зургаан жилийн хугацаатайгаар 2007 оны зургадугаар сарын 30-н хүртэл хэрэгжих ёстой аж. Төслийг АХБ-наас манай улсын Засгийн газрын хооронд 1736 тоот зээлийн гэрээний дагуу олгожээ. Нөх-цөл нь 7,211,000 ам.доллартай тэнцэх зээлдэх тусгай эрхээр буюу үлдсэн 9,675,0 мянган ам.доллартай тэнцэх хөрөнгийг хөнгөлөлттэйгээр 32 жилийн дараа төлөхөөр болжээ. Зээлийг 2008 оны гуравдугаар сарын 15-наас эхлэн 1,5 хувийн хүү тооцож төлнө. Мэн 990 мянган ам.долларын техникийн туслалцааг эргүүлж төлөхгүйгээр олгосон аж. Өөрөөр хэлбэл, төслийн нийт мөнгөн дүнгийн хэмжээ нь 12,7 сая ам.доллар бөгөөд 7,3 сая нь гадаад валютаар 5,4 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг дотоод валютаар эргэн төлөх ёстой. Эргүүлж төлөх ёстой 32 жилийн эхний найман жилд 1 хувийн хүүтэй бөгөөд дараагийн найман жилээс нь 1,5 хувийн хүүгээр бодогдох аж. Энэ бол их хэмжээний мөнгө гэдэг тодорхой. Төслийн зорилго нь Монгол Улс кадастрын зураглалын буюу үндэсний газар зүйн мэдээллийн санг байгуулахад оршино. Түүнчлэн иргэдийн өмчийн аюулгүй байдлыг хангах, орлогыг нэмэгдүүлэх, газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхтэй холбогдсон хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг бүрдүү-лэхэд чиглэгджээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх талаар АХБ-наас манай улсын Засгийн газарт удаа дараа санал тавьсан аж. Энэ нь бүр 2000 оноос өмнө эхэлсэн угшилтай. Ингэсээр Н.Энхбаярын Засгийн газрын үед дээрх төсөл албан ёсоор хэрэгжжээ. Уг нь дээрх төслийг Дэд бүтцийн яам болон БОЯ хамтран гүйцэтгэхээр байв. Гэвч төслийн сургаар Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг ерөнхий сайд өөрийн агентлаг болгон авчээ. Ийнхүү харъяаллын дагуу төсөл уг газарт хэрэг-жихээр боллоо. Төслийг тухайн газарт ажиллаж байсан Г.Эрдэнэмөнх удирдаж, менежерээр нь тус газрын дарга Ш.Батсүх, төслийн зохион байгуулах хорооны даргаар ЗГХЭГ-ын дарга асан Л.Хангай нар тус тус ажиллахаар болжээ. Болжээ ч гэж дээ, өдгөө ч ажиллаж байгаа. Төслийг хэрэгжүүлж буй дээрх эрхмүүдээс зөвхөн Г.Эрдэнэмөнх л мэргэжлийн хүн. Төслийн менежер Ш.Батсүх нь сард 300-500 ам.долларын цалин ав-даг. Удирдагч нь 900 ам.доллараар өөрийгөө цалинжуулдаг . Мөн төслийн мөнгөөр хувьдаа АН-2 онгоц авч мөнгийг хувийн дансандаа шилжүүлж эхэлсэн байна. Аливаа гадны зээл тусламжийн мөнгийг төсвийн мөнгө хэмээн тооццог. Гэтэл бүр эргүүлж төлөх нөхцөлтэй төслийг хэдхэн хүн хуваан завшиж байгааг эсэргүүцсэн хүмүүс Улсын мэргэжлийн хяналтын газар(УМХГ) болон холбогдох байгууллагуудад гомдол гаргажээ.
Шалгалтын дүн хэрхэн гарав
Төд удалгүй УМХГ-ын дэд дарга Б.Баасан, тэргүүн дэд дарга Г.Зинаамядар нарын удирдамжаар 2003 оны хоёрдугаар сарын 6-наас эхлэн 10 хоногийн хугацаатайгаар ажлын хэсэг байгуулан төсөлд шалгалт оруулжээ. Шалгалтын дүн санаанд оромгүй гарсныг дор сий-рүүлье.
Монмет ХХК-нь Sokkiа компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер гэх боловч тендерт оролцохдоо гэрчилгээн дээрх Г.Эрдэнэмөнхийн нэрийг дарж С.Төмөрбаатар гэдэг хүний нэрийг канондон оруулсан нь илэрчээ. Тэгэхээр төслийн туслан гүйцэтгэгч авахаар зарласан тендер нь хууль бус бөгөөд төслийн удирдагч Г.Эрдэнэмөнх нь өөрийн хувийн компа-ниа уг тендерт ялуулсан байна. Уг нь тендерт гурван компани саналаа ирүүлсэн бөгөөд түүнийг Г.Эрдэнэмөнхийн хүргэн дүү оролцсон гурван хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хэсэг нь тухайн компаниудын унийн саналтай танилцаж ч үзсэнгүй. Монмет нь тендерт ялсан тохиолдолд долоон хувийн үнийн хөнгөлөлт үзүүлнэ гэж амалсан боловч түүнээ биелүүлээгүй аж. Мөн тендерт ирүүлеэн материалдаа долоо гэсэн тоог гараараа 0 болгон засварласан нь тогтоогдсон байна. Хэдийгээр Г.Эрдэнэмөнх нь тухайн мэргэжилдээ нарийн мэргэшсэн боловеон хүчин ч галээ Монголын ард түмний 1,5 хувийн хүутэйгээр эргэн төлөгдөх асар их мөнгөний зээлийг өөрийн дүүгийн нэр дээр болгуулсан хувийнхаа компанид 40,50 саяар нь шилжүүлж, уг төслөөс 400-800 ам.долларын цалинтай ажилд өөрийн ах дүү, хүргэн, танил талаа авч ажиллуулж байгаа нь шалгалтаар илэрснийг дурьдах хэрэгтэй. Бас дээр нь тэдгээр хүмүүс бүгд мэргэжлийн бус бөгөөд өглөө оройдоо машинаар хүргүүлж авахуулдаг, хувийн дансандаа байнга мөнгө шилжүүлж авдаг байна.
Санхүүгийн шалгалтын дүн
Тухайн төслийн мөнгөнөөс 78000,0 мянган төгрөгөөр суудлын гурван автомашин худалдан авчээ. Машинуудыг ямар зорилгоор, хаана хэрэглэх гэж авсан нь тодорхойгүй. Явсан километр, бензин шатахууныг хэрхэн тооцдог талаар ямар ч баримтгүй. Мөн өөртөө болон Геодези зураг зүйн газрын дарга байсан Энхбаярт тус бүр нь 924 мянган төгрөгийн үнэтэй гар утас авсан байх аж. Мөн 2002 оны есдүгээр сард Германаас баахан хүн авчирсан бөгөөд тэдний зардалд 508,7 мянган төгрөг ямар ч шийдвэргүй, төсөв зохиолгүйгээр авч ашигласан байна. Энэ мэт хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй зардлууд байгаа боловч ямар ч нэргүйгээр юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй зардлууд ч байна. Мөнгөн дүнгийн нэгж нь зургаан оронтой тоогоор л дурдагдах аж.
УМХГ ажлын хэсгийн шалгалтын энэхүү дүнг УИХ болон холбогдох хууль хяналтын байгууллагад тус бүр нэг хувийг явуулжээ. Үүнээс үүдэж УИХ-ын байнгын хороон дарга Ш.Гунгаадорж бүх баримт сэлтийг УМБГ-т өгсөн боловч өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гаргалгүйгээр дарсан нь энэхүү төслийн ард төрийн том албан тушаалтангууд нуугдаж буйг харуулж байгаа юм.
Нууц ноёд хэн бэ
Уг төслийг Г.Эрдэнэмөнх нь хувьдаа хэрхэн завшиж байгааг баримттайгаар гаргаж өгсөн ГХГЗЗГ-ын дэд дарга Ганбатыг туе газрын дарга Ш.Батсүх нь өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд ажлыг нь хийлгэхгүйгээр хөөж туух бопжээ. Ажлаа хийхээр оииход нь Чамайг Ерөнхий сайдад хэлж ажлаас чинь халуулна. Чи одоо энд хэрэггүй хэмээн дарамтлах болсон гэнэ. Гэвч Ерөнхий сайд асан Н.Энхбаярын тушаал өнөөг хүртэл гарахгүй байсаар засаг төр солигдож амжив. Ш.Батсүх даргын авирлах болсон гол шалтгаан нь тухайн төслийн менежерээр ажиллаж сард 300-500 ам.долларын цалин авах болсонтой нь холбоотой ажв мань хүн өөрөө геодези зурагзүйн талын анхны мэдэгдэхүүнтэй бөгөөд сэтгэл судлаач, багш мэргэжилтэй. Гэтэл энэ хүнийг хаанаас хэн авчраад тухайн газрын даргаар тавьчихсан нь анхаарал татаж бай-гаа юм. Тэрээр өмнөх УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийн гэргийн хамаатан гэнэ. Ерөнхий сайдын агентлагийн даргаар тавиулах зааврыг Ж.Бям-бадорж Н.Энхбаярт өгсөн тухай баримт бас байх юм. Түүгээр ч барахгүй эрхэм дарга Ш.Батсүх нь албан тушаалаа ашиглан БЗД-т долоон машины гарааш бариулах газрыг хууль бусаар авчээ. Мэн Төв аймгийн нутагт нэг уулын амыг тэр чигээр нь эзэгнэсэн гэх. Энэ бүгд түүний эхнэрийн нэр дээр байдаг бөгөөд өөрийн нутаг нуга, хамт ажиллаж байсан багш нарыг төрийн албанд ажиллах сонгон шалгаруулалтад оруулалгүй-гээр ажилд авч хэлтсийн даргаар томилжээ. Мэн УИХ-аас баталж гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрхийн тухай хуулийг 2003 оны долдугаар сараас мөрдөх ёстой атал өөрийнхөө хүсэл таашаалд нийцэхгүй байна гэсээр 2004 оны гуравдугаар сараас л сая нэг мөрдөж эхэлсэн байна. Тус газар ажиллаж байгаа хэд хэдэн хүнтэй уулзаж ярилцахад Манай бай-гууллага зөвхөн бодлого тодорхойлж ажиллах ёстой байтал хэн нэгэн албан тушаалтан танил талдаа.хууль бусаар газар олгосоор иреэн. Мөн Ерөнхий сайд асан Н.Энхбаярын аав Намбар гуайд Оргил рашаан сувиллын газрыг олгох гэж зөвхөн түүнд зориулж кадастрын зураг өчнөөн хувиар хэвл үүлж агуулахдаа нэвсиитэл хураачихаад байгаа. Түүнийг хийхэд олон сая төгрөг төсвийн мөнгөнөөс зарцуулсан. Үүгээр яах юм гэхээр Намбар гуай захиалсан юм. Дуугүй хадгалж бай гэдэг гэнэ. Мөн зарим нэг удирдах албан тушаалтныг ор үндэсгүйгээр ажлаас нь халж, тушаал бууруулж өөрийн нутгийн болох Ховдын, хүмүүсийг авдаг байна. Мөн төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг. Тухайлбал, 21 аймагт буй салбаруудын нябо нараа компьютержүүлэх, тэднийг сургалтад хамруулж байгаа хэмээн өдий тәдий мөнгө зарцуулжээ. Гэтэл 21 аймагт орон тооны нэг ч нягтлан байдаггүй гэнэ. Мөн дургүйгээ хүрсэн хэнбугайг ч Ерөнхий сайдын нэрээр айлган сүрдүүлж, худлаа матаж ажил амьдралаар нь тоглосоор ирсэн гэнэ. Энэ тухай даан ч олон баримт гарч ирэх юм билээ. Тэр бүгдийг бичнэ гэвэл сонины зай талбай хай-ран санагдана. Харин одоо төр, засаг солигдох энэ үеэр албан тушаалдаа үлдэхийн тулд шинэ Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бид хоёр нэг нутгийн улс. Тиим болохоор би эндээ үлдэнэ хэмээн онгирч яваа сурагтай. Тэрээр Засгийн газар ямагт хуурамч дүн мэдээ гаргаж өгдөг байсан нь дараахь тоогоор ил-рэх байх. Монгол Улсын хэмжээнд газраа өмчилж авсан ир-гэд эрхийн өмчийн баталгаа-жуулалтаар энэ сарын дүнгээр дөнгөж 3614 байна. Энэ бол албан ёсны статистик судалгааны дүн. Харин ноён Ш.Батсүхийн мэдээлснээр 2000 гаруй иргэн газраа өмчлөөд авчихсан гэнэ. АХБ-наас авсан зээлийн төслийн удирдагч Г.Эрдэнэ-мөнхийг цээжээрээ хамгаалагчдын нэгдүгээр хүн бол яах аргагүй энэ эрхэм. Харин хоёр-дахь нь хэн бэ? Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар өгсөн баримт сэлтийг хэн дарж чадах вэ? УИХ-ын байнгзн хорооны дарга болоод УМХГ-ын шалгалтын дүнг хэн ингэж нам дарж сэм хуйвалдаж чадах нь тодорхой биш үү. Мэдээж, Ерөнхий сайд асан, өнөөгийн УИХ-ын дарга Н.Энхбаяр. Бас өдгөө Үндсэн хуулийн Цэцэд санаархаж буй Ж.Бямбадорж нар. Учир нь ГХГЗЗГ бол Ерөнхий сайдын агентлаг. Түүний дарга болон уг газар дээр хэрэгжиж буй төслийн удирдагч нар түүнд шууд хамааран захирагдана. Тэгэхээр энэхүү төслийн цаана хэн хэн байгаа нь ийнхүү тодорхой харагдаж байгаа юм. Монгол улс цаашилбал ард түмэн наймхан жилийн дараанаас төлж эхлэх тэрхүү мөнгииг өдгөө цагиин ноед ийнхүү дураараа хуваан завшиж болно гэж үү. Үүнийг нь бэлэн баримтаар нотлоод өгчихсөн байхад шалгаж чаддаггүй цагдаагийн байгууллагаар ер яах юм бэ. Үүнийг бичиглэгч дээрх түшмэдийн шүүхэд өгөх хэрэг заргад бэлэн хийгээд баримттаи гэдгээ дахин дурдсуу.
Л.Мөнхбаясгалан
(өдрийн сонин 2004.08.26 211 )