Ерөнхий сайд өдөр шөнөгүй дуудагдаж байна
Түүнийг Эрэл-ийн Эрдэнэбатаас эхлээд Хувьсгалт нам, Алтан гадас-ийнхан, Энхсайханы фракцийнхан хүртэл дуудаж өөрсдийнхөө хүнийг сайдад зүтгүүлэхээр амар тайван суулгахаа больсон аж. Нэгэнт зөвшилцөнө гээд тохирчихсон учраас Элбэгээ сайд дуудах тоолонд нь очихгүй бол болохгүй учраас орондоо ч орох завгүй орой, өглөөгүй л уулзалтанд гүйж байгаа сурагтай.