Яамдын тоо нэмэгдэнэ
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг МАХН-ынхан авахаар болсон. Энэ яамыг ч гэсэн Соёл аялал жуулчлалын яам, Боловсрол шинжлэх ухааны яам гэж хоёр хуваахаар болжээ. Боловсрол шинжлэх ухааны яамны сайдад Цанжидыг, Соёл аялал жуулчлалын сайдаар ЗГХЭГ-ын дарга Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэхээр ярьж байна. Мөн Сангийн яамыг ч гэсэн хоёр хуваахаар ярьж байгаа ч одоогоор нэр нь тодорхойгүй байна.
МАХН ямар ч байсан Хууль зүйн яамыг авч үлдэхээр болсон. Тиймээс эвсэл Сангийн яамыг авахаар тохирсон сурагтай. АН-аас Сангийн сайдад Цагааны нэр хамгийн хүчтэй яригдаж байгаа ч Зүүн хойд Азийн нийгэмлэгийнхэн Баабарыг Сангийн сайд болгохын тулд яахаас ч буцахгүй зүтгэж байна.
/olloo.mn/