Гарьд Сумъяабазар, Кёкюшүзан Батбаяр нарын таксинууд орж ирэх сурагтай

Бас дээр нь халтуур хийдэг хүмүүсийн тоог дурдвал нэлээн тоо гарах байх. Тэгээд бодохоор дөнгөж найман зуу гаруй хүн амтай Улаанбаатарчуудын хувьд ахадсан тоо гэлтэй.
Yнэхээр такси бидний амьдралын нэг хэрэглээ болсон бөгөөд энэ ч утгаараа нэг хэсэг хүний амьдралыг залгуулж байгааг үгүйсгэх аргагүй. Хүмүүсийн хэрэглээг дагаад таксиний үйлчилгээ ашигтай бизнес болсон болохоор энэ салбарлуу хүмүүс хошуурах болсон бололтой. Yүний нэг жишээ нь Монгол улсын гарьд Сумъяабазар, Кёкюшүзан Батбаяр хоёр энэ бизнесруу орохоор их л шуурхайлж, удахгүй нэлээн тооны таксинууд орж ирэхээр болсон тухай үнэн худал нь үл мэдэгдэх яриа чих дэлссээр багагүй хугацаа өнгөрлөө. Тэр ч бүү хэл Такси компаниуд бинзены үнэ нэмэгдсэнтэй холбон үнээ нэмэх бодлого барьж байгаа энэ үед тэд таксины үнийг хямдруулж нэг киллометрыг нь 200 төгрөг болгох сурагтай. Юутай ч Таксины зах зээлийг эзэлж байгаа Сити такси, Экспресс, Мон кор, JM зэрэг томоохон компаниудыг сандаралд оруулж байгаа бололтой. Ямартай ч үнэ нь хямдарч байвал бидэнд л ашигтай байх.
/olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button