Эрчүүдийг танихын тулд…

Төлөв байдал
Ийм төрлийн эрчүүдийн тархи, нервний үйл ажиллагаа хүчтэй хөгжсөн байдаг тул сэтгэн бодох чадвар хийгээд ой тогтоолт сайн. Өглөө эрт босч гүйх ч юм уу, эсвэл биеийн тамирын дасгал хийх сонирхолгүй. Тэмцээн уралдаанд орох зэрэгт бүр ч дургүй.
Зан байдал
Хөдөлж аяглах нь төдийлөн шалмаг гавшгай бус, хөшүүндүү. Хэлж ярихдаа ч хэлэмгий дадамгай бус. Харин ой ухаан сайтай тул бодож сэтгэх нь хурдан. Бусдыг ойлгох чадвар сайн, анхаарал халамжтай.
Дутагдал
Сэтгэл зүрхээ нээж ярьдаггүй. Биеэ баримтгай, бүрэг ноомой тал нь дийлэнх. Харьцаа нь тийм гэж тодорхойлох боломжгүй. Хүнтэй танилцах, илэн далангүй харьцахдаа муу.
Дүгнэлт
Ийм чөргөр эрчүүдийн толгойд юу байгааг хэзээ ч, хэн ч мэдэж чадахгүй. Тэр өөрөө ч бас хэнд ч ярихгүй. Чөргөрүүд хашгирч гуагалж хэрүүл маргаан хийдэггүй. Чимээгүй л хэн нэгэн рүү яваад өгнө. Түүнээс гадна нойрондоо муу. Ихэнхдээ архаг ядаргаатай байдаг. Чөргөр эрчүүд ихэнхдээ биеийн эсэргүүцэл сул тул биеийн эсэргүүцэх чадвар муу. Ганцаараа байх дуртай. Сэтгэлээ нээж ярилцах нь үүнд маш аюултай зүйлд тооцогддог. Ер нь тэр урьдчилж таахааргүй хүн. Харин ганцхан авах юм нь архи даахдаа сайн байдаг.

Хүдэр эр

Биеийн галбир Ийм эрчүүдийн биеийн хөгжил сайн. Ерөнхий галбир нь хүдэр бадриун, булчин шөрмөс сайн хөгжсөн байдаг.
Төлөв байдал
Ой ухааны хөгжил, сэтгэн бодох чадвар боломжийн, биеийн хөгжил, дэвшилдээ анхаарах хандлага сайн. Тамирчин байх магадлалтай. Өглөө эрт босч гүйх, удаан хугацаагаар биеийн тамирын дасгал хийх чадвар сайтай, тэсвэр тэвчээртэй.
Зан байдал Өөртөө итгэлтэй, бас идэвхтэй, ажиллах эрч хүч сайтай, Адал явдалд дуртай, секст ч муугүй. Ер нь ямар ч асуудалд давуу байдалтай байхыг эрмэлздэг. Эрх мэдэлтэй. Өөрийн бодсоноороо асуудлыг шийдвэрлэх эрмэлзэлтэй. Зоригтой, шулуун шударга зантай.
Дутагдал
Бүдүүлэгдүү араншин гаргахдаа сийхгүй. Санаж бодсондоо хэт үнэнч байдаг тул хатуу сэтгэлтэй, нэг их ёсорхоод байдаггүй.
Дүгнэлт
Ийм хүнтэй учирвал таны амьдрал ад явдал, идэвхтэй сексээр дүүрэн орчинд буцлах болно. Гэхдээ үүнийгээ дагаад бүдүүлэгдүү, танхайдуу авир нь ч бас гарсаар байх болно. Тантай хамт байхдаа мэдээж нэг их ёсорхоод байхгүй. Тэр хүссэн үедээ тань дээр ирнэ, хүсэхгүй бол ирэх ч үгүй. Хэрэв танаас залхсан бол ямар ч тайлбар хэлэлгүй хаяад ч явчихаж мэднэ. Таны нулимс, эрхэм гуйлт түүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй. Согтууруулах ундаа хэрэглэх нь ийм хүмүүсийг өөртөө итгэх итгэл, догшин ширүүн авирыг улам дэврээдэг.

Бандгар эр

Биеийн галбир
Цулцгардуу зөөлөн биетэй. Булчин шөрмөс хөгжсөн. Харин ходоод гэдэсний ажиллагаа сайн тул хоолонд маш сайн.
Төлөв байдал Ой ухааны хөгжил сайн ч сэтгэн бодох чадвар удаан. Огцом түргэн ааш зангүй. Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах магадлалтай.
Зан байдал
Сэтгэл зүйн хувьд шийдвэртэй. Ямарваа нэгэн зүйлд хийх хариу үйлдэл удаан. Тайван, биеэ барих чадвартай. Магтаал сайшаал, урамшуулалд дуртай.
Дутагдал
Төдийлөн тачаангуй бус, орон дотор тэрнээс нэг их юм хүлээх хэрэггүй. Тэд секст муугүй ч идэвхтэй шаргуу бус.
Дүгнэлт
Тэд эелдэг, уриалгахан хүмүүс. Тэднээс ямар нэгэн адал явдал хүлээсний хэрэггүй. Хоолсог, тав тухтай орчинд дуртай. Нөхөрсөг, орчин тойрноосоо хүндэтгэл хүлээх дуртай.

Төгсгөл
Мэдээж дээрх тодорхойлолтууд нь ям ар нэг дүрэм журмын заалт мэт шууд утга агуулахгүй гэдгийг ойлгоно биз. Энэ нь ажиглалт судалгаан дээр үндэслэсэн ерөнхий чиг баримжаа юм гэдгийг санаарай. Амьдрал дээр эрчүүдийн зан байдал, биеийн галбир нь холимог байдаг нь тодорхой шүү дээ. Тийм учраас эдгээр тодорхойлолтоор эрчүүдийн зан аашийн талаар ерөнхий мэдлэгтэй болно гэсэн үг. Харин шуудхан хэлэхэд тамирчин байрын чийрэг биетэй залуугаас эелдэг зөөлөн харьцааг, тарган цулцгар залуугаас идэвх санаачлагыг, турьхан гоо хар хүүгээс илэн далангүй байдлыг хүлээхийн хэрэггүй юм.
/Хань сонин, 2004, 21-23/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button