Онгон хальсны эргэн тойронд

Дээр үед анхны шөнийн эрх гэж байжээ. Сүйт бүсгүй хуримын шөнөө нөхөртэйгөө бус, харин эзэн ноён, омгийн удирдагч эрхтэн тушаалтантай унтах ёстой байж. Геродот Африк тивийн эртний улс үндэстнүүдийн тухай бичихдээ энэ тухай дурдсан байдаг.
Европт ийм заншил XYII-XYIII зуун хүртэл олон улсад байсан. Швейцарьт XYI зууны сүүлээр арилж, харин Германд энэ үеэс инж, бэлгээр солигджээ. Баварид XYIII зуун хүртэл мөрдөгдсөөр ирсэн бөгөөд Төв ба Өмнөд Америк, Африк, Полинези, Малайн хагас арлуудын омгийн зохион байгуулалттай нийгэмд одоо ч оршсоор байна.
Балар эртний үед эм хүнтэй холбоотой бүхэн маш аюултай, далдын хүчтэй холбоотой мэт санагддаг байж. Ялангуяа сарын тэмдгийн цус, онгон хальс хөндөх үед ялгардаг цус бүр осолтойд тооцогддог байв. Иймээс залуу туршлагагүй сүйт хархүүг айлгахгүйн тулд янз бүрийн ёс заншил мөрддөг болжээ.
Хойт Африкийн заншлаар хуримын анхны шөнө сүйт бүсгүйтэй бүх зочид ээлж дараалан хурьцаж, бэлэг өгдөг байв. Зөвхөн дараа нь сүйт хархүү эхнэртэйгээ унтдаг.
Бамарын арлуудад дээр үед зочдын хамгийн хөгшин, хамгийн хүндтэй нь сүйт бүсгүйтэй унтаж, дараа нь бусад нас, хэргэм зэргээрээ дараалан ойртдог байв. Сүйт хархүү хамгийн сүүлд энгэр зөрүүлдэг байсан гэнэ.
Төв Австрали, Төв Америк, Маркизын арлууд, Шинэ Гвинейд хуримын шөнө настай эмэгтэй сүйт бүсгүйн онгон хальсыг ясан хутга, эсвэл хуруугаар цоолдог байв. Дараа нь сүйт хархүүгийн талын эр хүйстнүүд бүгд ээлж дараалан эхнэртэй нь унтаад сүүлд нь нөхөрт нь өгдөг байж.
Зарим үед энэ хүнд хариуцлагатай үүргийг өөр тосгоны, эсвэл өөр омгийн эрд өгдөг бөгөөд өмнө нь түүнийг ятгаж зөвшөөрүүлэх гэж ажил болдог байлаа.
Полинезийн омгуудад нэгэн сонин заншил байдаг. Охидын сарын тэмдэг анх ирэхээс өмнө буюу бэлгийн бойжилт явагдаж дуусахаас өмнө онгон хальсыг хөндөх ёстой гэнэ. Хэрэв тэгээгүй бол тус охин болон тэдний гэр бүлийг шившиглэгдсэнд тооцож нөхөрлөдөггүй.
Харин орчин үед өсвөрийн насны болон залуусын дунд онгоноо гээх нь эмгэнэлт явдал биш болжээ. Тэдний мэдэгдэж байгаагаар эрт бэлгийн амьдралд ордгийн шалтгаан нь үеийнхний шахалт дарамт гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button