Комацу корпорацийн ерөнхийлөгч Т.Хагивара Ерөнхийлөгчид бараалхлаа

Ерөнхийлөгч Монгол орны хөгжилд эрдэс баялгийн үйлдвэрлэл тэргүүлэх чиглэл байх болно. Энэ салбарт тэргүүний техник технологи шаардлагатай байгаа. Комацу энэ зорилгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэж байна гэлээ.
Монгол Улсын Засгийн газар авто зам барих томоохон төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энд замын өндөр чанартай техник, тоног төхөөрөмж нэн шаардлагатай. Энэ чиглэлээр судалгаа хийж хамтын ажиллагаа өрнүүлэхийн чухлыг Ерөнхийлөгч Багабанди тэмдэглэлээ. Түүнчлэн Японтой хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдэд оролцох болон шууд хөрөнгө оруулалтын зарчмаар үйл ажиллагаагаа явуулан идэвхжүүлэх, Монголын хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахыг санал болголоо.
Ноён Т.Хагивара Монголын дэд бүтэц, уул уурхайн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэн ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм. Бид чанартай техник нийлүүлэхийн хамт тодорхой судалгааны үндсэн дээр урт хугацаанд түншлэн ажиллах итгэлцлийг бий болгохыг чухалчлан үздэг гэж Т.Хагивара хэллээ. Монгол оронтой ч ийм бодлого, зарчмын хүрээнд үр бүтээлтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийллээ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button