Канадчууд Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна
УИХ-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Ж.Кароныг хүлээн авч уулзахдаа Монголын парламентын сонгууль болон шинэ парламентын үйл ажиллагааны талаар товчхон танилцууллаа. Монгол-Канадын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж эдийн засаг төдийгүй улс төрийн салбарт ч идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дарга хэлсэн байна.
Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Ж.Карон мөн саяхан болж өнгөрсөн Канадын парламентын сонгуулийн талаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг илүүтэй сонирхож байгаагаа Их хурлын даргад онцлон хэлжээ. Цаашид Монгол-Канадын хоорондох эдийн засаг, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд төрийн дээд өндөр төвшний яриа хэлэлцээр зохион байгуулах нь чухал байгааг санал болгосон байна.
/MN-25 телевиз/