Гадаадын жуулчид айраг ууж уралдана

Учир нь монгол гүүний айргийн эмчилгээний өндөр чадварыг мөн мэдрэх болсон гэнэ. Хэдийгээр эхний удаа уусны дараа нойл руу олон удаа гүйх мэтийн асуудал гардаг ч тун сайн бүтээгдэхүүн болж тухай судалгаа гарсан байна. Ялангуяа хөдөө орон нутгийн жуулчны баазыг зорьж байгаа жуулчид амсаж үзэж байх жишээтэй гэнэ. Харин одоо жуулчид харьцангуй их цугласан, олноороо очиход хүндрэлгүй. Тэгээд ч бас айраг сайтайгаар нь Дундговь аймгийн Мандалговь хотод айраг уух тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Шагналын сан өндөртэй энэ тэмцээнд жуулчид дор хаяж 1-2 л айраг уух хэрэгтэй гэнэ.
-Тавигдаж байгаа шаардлага бол монгол хүмүүсийг үндэсний хувцастай л бол энэ тэмцээнд оруулна. Мандалговь хотод архи худалдаалахгүй. Цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа болохоор жуулчдын аюулгүй байдлыг хангана. Айраг уух хэмжээ гадаад, дотоодын жуулчдын хувьд ялгаатай байгаа. Гадаадын жуулчид анх удаа ууж байгаа учраас их хэмжээгээр ууж чадахгүй байх. Нэг, хоёр л литр гэсэн хэмжээтэй байгаа. Дотоодын жуулчдын хувьд нэлээд их хэмжээгээр уух байх, олон хүн оролцохоор бүртгүүлсэн байна лээ.
Харин орон нутгийн иргэд хэдэн литр айраг нэг дор ууж чадахыг хэлж мэдэхгүй байна. Учир нь айрагтай газрын залуус хэдийг ч ууж мэдэх гэнэ. Айргийн хул нь 500 гр-ын орцтой, айргаар хуруудах, дэмбээдэх зэрэг уламжлалт тоглоомууд ч энэ үеэр жуулчдын нүдийг хужирлах юм байна. Дундговьчууд өөрсдөө бас хамгийн сайн айрагтай өрх гэрийг шалгаруулна. Сайн айргаа дуудлагаар худалдах юм байна. Бас айрагны хул, саваа дуудлагаар худалдаалах юм байна. Тэмцээн бямба гаригт эхэлнэ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button