Иргэдийн санал гомдлыг хүлээж авах утас ажиллуулж байна

Төрийн албан хаагчдыг хүнд сурталтай, иргэдийг чирэгдүүлдэг, албан тушаалаа ашиглаж байна гэсэн яриа их гардаг ч иргэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төрийн албан хаагчидтай холбоотой санал гомдлыг хүлээж авах 122 тоот утас ажиллуулах болсон. Иргэдээс ирж байгаа санал гомдлын ихэнх хувь нь хот тохижилт, ногоон байгууламжийн тухай, эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглаж байгаа тухай байгаа юм.
-Энэ утас ажиллаж эхэлснээс хойшхи өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 121 иргэн хандсан байна. Эдгээрээс 17 нь бичгээр, 23 нь өөрсдөө ирж санал гомдлоо мэдүүлсэн. Yлдсэн нь утсаар тус утсанд хандсан байна. Санал хүсэлт, гомдлыг аваад үзэх юм бол нийслэлд байгаа харьяа байгууллага, хороо болон тэдгээрт ажиллаж байгаа албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтүүд эзэлж байна. Түүн дотроо нийт ирсэн санал хүсэлтийн 44 хувь нь газар өмчлөх болон газар эзэмших асуудалтай холбогдсон санал хүсэлтүүд байна. Ирж байгаа санал хүсэлт дээр үндэслээд тухайн албан тушаалтан 2-оос дээш удаа нэр нь дуудагдаж гарч ирж байгаа албан тушаалтай холбоотой гомдол мэдїїлгийг манай нийслэлийн захиргааны байгууллагаас тусгай ажлын хэсэг гарч тухайн албан тушаалтантай уулзаж зарим албан тушаалтанд хариуцлага тооцох хүртэл арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Засаг дарга иргэдээс ирж байгаа мэдээллийг анхааралтай авч ажиллахыг үүрэг болгоод байгаа гэнэ. Ирсэн мэдээлэлд нэг бус удаа нэр нь дурдагдсан албан тушаалтанд анхааруулга өгч тухайн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна. Ямар нэгэн төрийн албан хаагч эрх мэдлээ ашиглан хүнд суртал гаргаад тэдний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа тохиолдолд 122 гэсэн дугаар руу залгаад өөрийн санал, гомдол, хүсэлтээ хэлж болох юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button