Өнгөрсөн жилийн загвараар хувцсаа үйлдвэрлэж байна

Манайхан юмыг тулгаж байгаад хийдэг зуршилтай. Өнөө жил Бат зүү компанид захиалга нэлээн хожуу наймдугаар сард ирсэн бөгөөд хот, аймаг, нийслэлийн сургуулиудаас захиалга одоо ч ирж байгаа юм байна. Хувцас нь 1-5, 5-8, 8-11 дїгээр анги гэсэн ангилллаар хийж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хослолын үнэ өнгөрсөн жилийнхтэй адилхан байх юм. Худалдааны захууд болон дэлгүүрүүдэд хуурамч чанар муутай даавуугаар хийсэн хувцсыг сүүлийн үед худалдаалах болсон байна. Yүнээс болж хэрэглэгчид дүрэмт хувцасны чанар муу гэсэн ойлголттой болсон гэж Бат зүү компанийн ерөнхий захирал хэллээ.
-Ямар нэгэн хүн дур мэдэн хувцсыг үйлдвэрлэх тохиолдол байж болохгүй. Яагаад гэвэл өнөөгийн манай үйлдвэрлэж байгаа материалд химийн олон төрлийн бодис ордог учраас хүүхдүүдийн бие нь загатнах, улайлт үүсэх хортой талууд их бий. Тиймээс манайх урьдчилан эрүүл мэндийн хяналтын албанд материалынхаа дээжийг өгч шалгуулаад хоргүй гэсэн шийдвэр гарсан учраас үйл ажиллагаагаа явуулж байна.
Дүрэмт хувцсыг жил бүр хийж байгаа боловч байнга хүрэлцээ, чанар, загвар муу гэж иргэдээс гомдоллодог. Харин өнөө жилээс авсан хувцас тань танай хүүхдэд таарахгүй, хослол нь уртдаж, богинодвол авчирч солиулж болох болсон нь хэрэглэгчийн шийдвэр болсноор иргэдийн бухимдал гайгүй болсон гэж Бат зүү компанийн захирал хэлсэн юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button