Миний ээж зургийн уралдааны дүн гарлаа
Ертөнцийг таньж мэдсэн зургаар үзүүлдэг хүүхдүүдийн хувьд уралдааны сэдэв нь өөрсдийнх нь хамгийн сайн мэддэг хайртай хүнийх нь тухай байсан учир ийнхүү богино хугацаанд нийслэлийн бүх дүүргийн бага насны 300 гаруй хүүхдүүд оролцсон байна. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Одончимэд тэргүүтэй Монголын хүүхдийн төлөө төвийн удирдлага оролцлоо. Зургийн уралдаан хойшид Миний эх орон, Гэр бүл сэдвээр дөрвөн шаттайгаар явагдана. Эхний шатны уралдаанд гурван хүүхдийг 1, 2, 3-р байр, 20-50 мянган төгрөгөөр шагнаж, 140-өөд хүүхдүүдийг урамшууллаа. Хүүхдүүд ээжийгээ зурж, ээждээ зориулан шүлэг бичжээ.
Тэмцээнийг санаачилсан Ану охин Англид бүр багаасаа амьдарсан учир монгол хэл ойлгохгүй ээжээрээ орчуулуулж байлаа. Түүний санаачилсан ажлыг үнэлж Монголын хүүхдийн төлөө төвөөс Авьяас мөнгөн медалиар шагналаа.
/MN-25 телевиз/