Манай хоёр тамирчин халз тулалдана

Цэвээнпүрэв өнгөрсөн жил кикбоксын тамирчин Ганбаатартай халз тулалдаж ялагдаж байжээ. Хожигдсоноосоо хойш бэлтгэл сургуулилтандаа их анхаарч байсан бөгөөд хэд хэдэн тоглолтонд ялалт байгуулсных нь дараа Ганбаатартай дахин тоглох санал тавьж ийнхүү биелж байгаа юм байна. Энэ өдөр тэднээс гадна боксын гурван хос тоглолт болох ба мөн кикбоксын дэлхийн аварга хоёр тамирчин халз бооцоотой тоглох юм. Мэргэжлийн боксчин Цэвээнпүрэв, кикбоксчин Ганбаатар нар хоёр талаасаа 10, 10 сая төгрөгийн бооцоо тавьж тулалдах бөгөөд Улсын циркт болох халз тулалдааны билетийн захиалга их байгаа гэж Их Британийн аварга боксчин Цэвээнпүрэв хэллээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Цэвээнпүрэв боксын дэлхийн аварга болсон Лхагваатай жин өөр учраас тоглохгүй гэж мэдэгдэж байлаа. Мөн Лхагваагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр эвгүй үгээр дайрч байснаасаа уучлал гуйж байгаагаа хэлсэн юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button