Б. Наранбаатар, Г. Өсөхбаяр нарт нилээд чанга учраанууд таарчээ
Бөхийн чөлөөт барилдааны жин тус бүрд тив тивээс шалгарсан 21-22 бөх барилдана. Хэсгийн аваргууд дараагийн даваанд шалгарч цаашид олимпийн системээр буюу хасагдах журмаар барилдаж тэмцээний аваргууд тодрох юм байна.
Бөхчүүд сугалааны дагуу гурав гурваар нь нэг хэсэг болон хуваагдах бөгөөд хэсэг дотроо тойрогоор барилдах юм байна.
55 кг-ийн жинд барилдах манай тамрчин Б.Наранбаатар С хэсэгт Ираны бөх Бабак Нурзад, БНСУ-ын бөх Ким Хио Суб нартай нэг хэсэгт оржээ. Тэрээр эхний тойргийн барилдаанаа Бабак Нурзадтай хийнэ.
Хэрэв манай бөх хэсгээсээ шалгарч чадвал D хэсэгт барилдах Сиднейн олимпийн аварга Намик Абдулаев, болон Японы Чикара Танабэ, Энэтхэгийн бөх Дутт Ёгешвар нарын хэн шалгарсантай нь шөвгийн наймд барилдана. Манай бөхийн хувьд өөрийн хэсэгт орсон 2 бөхтэй урьд өмнө тив дэлхийн тэмцээнүүдэд учраа тааран барилдаж ялж, ялагдаж байсан юм болохоор хэн хэнийхээ арга барилыг мэдэх болсон туршлага байгаа бололтой.
Учраануудын хувьд
– БНСУ-ын Ким Хио Суб 158 см өндөр. Сеулын Тосан бөхийн клубт хичээлэлдэг. 24 настай. Ази тивийн аваргын /2004/ оны хүрэл медальт тамирчин юм байна.
-Ираны бөх Бабак Нурзад 26 настай. 168 см өндөр.
Харин 120 кг-ийн жинд барилдах Монгол улсын аварга Г. Өсөхбаяр F хэсэгт Ираны Али Реза Резай, Болгарын Боядир Боязиев, Беларусын Барис Хринкевич нартай нэг хэсэгт оржээ.
Манай бөх эхний тойрогтоо Болгарын Б. Боязиевтэй барилдана. Хэрэв манай бөх хэсгээсээ шалгарвал дараагийн тойрогтоо гоц мөргөөд шөвгийн дөрөвт үлдэх боломжтой болох юм байна.
Учраануудын хувьд
-Болгарын бөх Б. Боязиев 26 настай. 180 см өндөр, Софигийн Левскийн бөхийн клубт хичээлэлдэг. Дэлхийн аваргын 6-р/2001 он/, Европын аваргын 5/2002/, 7/2003/-р байрын шагналтай.
– Беларусын Б. Хринкевич 23 настай. 196 см өндөр. Минскийн SWSM бөхийн клубт хичээлэлдэг. Дэлхийн аваргын /2003/ 7-р байрын шагналт.
– Ираны Али Реза Резай 28 настай. 182 см өндөр. Теграны Исадфердоси бөхийн клубт хичээлэлдэг. Дэлхийн аваргын хүрэл/2003/, Ази тивийн аваргын /2001/ мөнгөн медальтай.
Өсөхөө аварга Ираны бөхийг хожиж Ази тивийн аварга болж байсан юм байна.
Гэлэгжамцын Өсөхбаяр
1973 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн.
Батлан Хамгаалахын Их Сургуулийг Автын инженер
Мэргэжилээр төгссөн. 1990 оноос чөлөөт бөхөөр хичээлсэн бөгөөд одоо Yндэсний шигшээ багийн тамирчин. Олон улсын хэмжээний мастер. 2001 Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, 2002 Дэлхийн цомын хүрэл медальтай манай шилдэг тамирчидын нэг юм.
Өндөр 197 см, Жин 130 кг
Баяраагийн Наранбаатар
1980 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
Улсын Багшийн Их Сургуулийг дасгалжуулагч мэргэжилээр төгссөн.
1994 оноос уг спортоор хичээлсэн Yндэсний шигшээ багийн тамирчин
Өндөр 163 см, Жин 62 кг
Олон улсын хэмжээний мастер цолтой. 2001, 2003 Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн цомын хүрэл, Дэлхийн цомын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. 2004 Данколов, Тахти цом, Гранпри тэмцээний аварга
/olloo.mn/ Ж.Алтан