Хичээлийн хэрэглэлийг захын үнээс хямд худалдана

Яармагийн гол зорилго нь хичээлийн хэрэглэл, цүнх, дүрэмт хувцас гэх мэт сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд хэрэгтэй бүхнийг нэг дороос авах боломжийг хангах явдал аж. Хамгийн гол нь тэнд тавигдсан бараа захын үнээс хямд зарагдах гэнэ. Yүнд оролцож бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар 100 гаруй байгууллага, хувь хүн бүртгүүлжээ. Эдгээр хүмүүсээс хоёр өдрийн газрын түрээсэнд 3000 төгрөгийн хураамж авах бөгөөд үүнийгээ Хүүхэд асран хүмүүжүүлэх төв-д хандивлах юм байна.
Мөн хүрэлцэн ирсэн бяцхан иргэдийнхээ дунд тэмцээн уралдаан зохиож түрүүлсэн хүүхдүүдийг хичээлийн хэрэглэлээр шагнаж урамшуулах аж.
/Өдрийн сонин, 2004, 08.27, 212/