Хуй салхи хичнээн хэмжээний хохирол учруулж одов оо?
Одоогоор хотын Засаг даргын захирамжаар хохирлын хэмжээг тогтоох, сэргээн засварлах комиссын бүрэдэхүүн томилгдон ажилдаа орсон байна. Урьдчилсан байдлаар эрчим хүч, дэд бүтцийн салбарт 17.2, хөдөө аж ахуйн салбарт 24.6, ард иргэдэд 220 сая төгрөгийн охирол учруулсан аж. Хуй салхинд 108 орон сууцны барилга, 151 айлын гэр, 1851 хашаа саравч, таван машин өртжээ. Yүнээс бүрэн хэрэглэлтэй 52 гэр дахин ашиглах боломжгүй болсон гэнэ. Мөн 28 хүн хүнд, хөнгөн гэмтэл авснаас хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Дархан хотын дулааны шугам хоолой гэмтсэнээс 4.4 сая төгрөгийн хохирол гарчээ. Дархан, Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээний 1000 гаруй метр утас тасарч, өндөр хүчдэлийн тулгуурууд унасан байна. Yүний хохирол 8.1 сая төгрөг. Иймд хохирлын хэмжээг бүрэн тогтоож, газар дээр нь арилгах зорилгоор нутгийн иргэд болон хувийн, улсын эзэмшлийн байгууллагууд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын ажлын хэсгийн тусламжтайгаар ажиллаж байна.
/Өдрийн сонин, 2004, 08.27, 212/