Бүсгүй хүнд цэцэг бэлэглэхэд учир бий

Цэцэг худалдана гэдэг өвөрмөц урлаг. Учир нь энэ бол зөвхөн зарахын нэр биш, арчилж тордохоос эхлээд өнгө донжийг нь тааруулан боож баглахад хүртэл ур дүй, ухаан шаардсан ажил бололтой. Тиймээс ч цэцгийн дэлгүүрүүд худалдагч нараа гадаад явуулж энэ урлагт суралцуулж мэргэжлийг нь байнга дээшлүүлдэг аж. Дулааны улиралд дотооддоо тарьж ургуулсан цэцэг зардаг ч хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахаар цэцэг ургуулах хүлэмжгүй учир ихэвчлэн урд хөршөөс цэцэг зөөдөг гэнэ.
Хэрэв та цэцэг авахаар шийдсэн бол олны жишгээр сондгой тоотойг нь сонгоорой. Энэ нь яг л бидний мэддэгээр цагаан сарын хэвийн боов шиг жаргалаар эхэлж жаргалаар төгсдөг гэдэг утгыг илэрхийлдэг юм. Түүнээс гадна тэгш тоотой цэцгийг гашуудлын үед хэрэглэдэг заншилтай ажээ. Түүнчлэн ямар ч чимэглэл, боолтгүй ганц сарнайг хайртай хүндээ өгдөг байна. Арваас дээш сондгой тоотой сарнай хүндэтгэлийн арга хэмжээнд зориулагддаг гэнэ.
Сүүлийн үед цэцгийг гоёмсог тор, үрчгэр даавуу маягийн боолтоор боож янз бүрийн туузаар чимэглэх болжээ. Иймэрхүү боодол 800-2000 төгрөгийн үнэтэй. Туузыг сонгохдоо боодолтойгоо өнгө, хэлбэр, хийцийн хувьд хэр зохицож байгаа эсэхийг анхаараарай. Туузнууд нь чанар үзэмжээсээ хамаараад 200-1200 төгрөг байна. Дашрамд хэлэхэд ягаан өнгийн цэцэг хүндэтгэл, шар өнгийн цэцэг эрдэм ном болон аз жаргал, улаан өнгийн цэцэг хурим гэх зэргээр өнгө бүр нь янз янзын бэлэгдэл агуулдаг байна.
Манайхны хамгийн ихээр худалдан авдаг цэцэг бол сарнай юм. Гэвч уг цэцгийг худалдаж авахдаа тэсвэртэй байдаг гэдгийг нь харгалзаад аль болох хатуу толгойтой, дэлбээ нь хумигдсан цэцгийг нь сонгох нь зүйтэй. Сарнайг байнга усанд байлгаж, өдөр бүр усыг нь солин ишнээс нь хоёр см ташуу огтлоод байвал 7-10 хоног амьдарна. Цэцгээ сэрүүн газар байлгавал сайн. Сарнайг усанд хийхдээ навч, чимэглэлтэй нь цуг усанд хийж болохгүй. Ялангуяа навч нь усыг амархан бохирдуулдаг. Мөн түүнийг өвлийн хүйтэнд ил авч явж болохгүй. Учир нь маш эмзэг учраас хүйтэн салхи жаварт хэдхэн хором болоход л дэлбээнийх нь үзүүр харлан хөлддөг аж. Yзүүр нь харласан бол тэрхэн хэсгийг нь хайчилна. Цэцгийн дэлгүүрт зардаг тэжээлийн бодисыг усанд хийвэл усыг нь 2-3 хоногт солих хэрэггүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button