Хумсны маникюр

Энгийн маникюр хийхэд олон юм хэрэггүй. Гараа далайн давс, эсвэл шингэн савантай бүлээн усанд дүрж хэсэг байлгана. Энэ үед мөн хөвөн, хумсны будаг арилгах шингэн, савх мод, хумсны хөрөө, жижиг алчуур, гар болон хумсны тос, өнгөлөгч хөрөө, хумсны илүүдэл арьсыг арилгах хэрэгсэл, түүнийг зөөлрүүлэх тос шаардлагатай.
Эхлээд хумсны хуучин будгаа арилгаж, хумсаа засаж үрнэ. Гараа 5 минут бүлээн усанд дүрж зөөлөн алчуураар арчиж хатаана. Дараа нь хумсны илүүдэл арьс арилгадаг тос түрхэж, савхаар хумсаа тойруулан арьсыг шамлаж, хурц үзүүрээр нь хумсны үзүүрийг цэвэрлэж, тэгээд өнгөлж эмчилгээний тос түрхэнэ.
Маникюрын төрлүүд
Орчин үед маникюрын 15 төрлийг санал болгодог. Ариун цэврийн, гоо сайхны, эмчилгээний, бэхжүүлэх, францын, аппаратны гэх мэт. Yнэндээ бол энэ олон янзын нэр бол сурталчилгааны нэг хэлбэр.
Тайрах маникюр Хамгийн нарийн түвэгтэй хувилбар. Хумсны илүүдэл арьсыг хайчаар, эсвэл хавчуураар авна. Амьд бус арьсыг хайчилж сурахын тулд нэг бус жил суралцах шаардлагатай. Хэрэв авах ёстойгоос их арьсыг авч амьд арьсыг гэмтээвэл яваандаа улам их ургана. Yүнээс сэргийлж гэмтсэн арьсанд чийгшүүлэгч тусгай тос сайн түрхэх хэрэгтэй. Түүнээс гадна маникюрын энэ төрлийг хийх үед цус гарах аюултай. Хэдийгээр багаж хэрэгслүүдийг ариутгасан байсан ч ямар нэг өвчний халдвар авч болзошгүй. Ийм учраас ийм маникюрыг гэрийн нөхцөлд хэзээ ч бүү хий. Зөвхөн туршлагатай мэргэжлийн хүн дээр оч. Ер нь иймэрхүү маникюрыг голдуу муухай хумстай хүмүүст хийдэг.
Нойтон маникюр Энэ түрүүчийнхтэй адил. Гэхдээ эхлээд гарын арьсыг тусгай зориулалтын бодис бүхий усанд дүрдэг.
Европ маникюр Хумсны илүүдэл арьсыг зөөлрүүлэгч шингэнээр зөөлрүүлж, тусгай савх-пемзагаар эвэршсэн арьсыг хуулж, хумсандаа тусгай чийгшүүлэгч тос түрхэнэ.
Хуурай маникюр Европ маникюрын төрөл. Хумсны илүүдэл арьсыг зөөлрүүлдэг шингэн түрхээд, дараа нь савх модоор эвэршсэн давхрааг авна.