Олимпын баг, тамирчдын эхний ээлж эх орондоо ирлээ

Тамирчдыг Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд Эрүүл мэндийн сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны орлогч дарга П. Нямдаваа, БТСУХ-ны орлогч дарга Д. Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүүс болон Олимпийн медальт Х. Цагаанбаатарын ар гэрийнхэн болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд угтсан бөгөөд БТСУХ, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хамтран баг тамирчдыг төрийн хэмжээнд угтах ёслолыг зохион байгуулсан байна.
Тамирчид Буянт-Ухаагаас шууд Спортын төв ордонд ирсэн бөгөөд тэнд 830 цагт БТСУХ-ны дарга Д. Жаргалсайхан тамирчидыг алд цэнхэр хадаг, цагаан сүүгээр мялааж. сэтгүүлч сурвалжилагчидад олимпийн наадамд оролцсон талаархи мэдээллийг хүргэсэн юм.
1030 цагт төрийн ордны ёслолын танхимд Монгол улсын ерөнхий сайд Ц. Элбэгдорж, Монгол улсын их хурлын дарга, олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороон дарга Н. Энхбаяр нар тамирчдыг хүлээн авч баяр хүргэн уулзалт хийснээр тамирчид сая л гэр гэрийн зүг тарцгаасан юм.
Ийнхүү тамирчид маань дөнгөж эх орондоо ирээд байх үеэр Yндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГДасгалжуулагч Ч. Насантогтохтой манай сурвалжлагч уулзаж ярилцсан байна.
-Жуда бөхийн тамирчин Цагаанбаатар маань бидний маш их хүсэн хүлээсэн, үнэтэй медалийг эх орондоо авчирлаа. Та багш дасгалжуулагчийн хувьд ямар сэтгэгдэлтэй байна.
-Олимпын жудо бөхийн барилдаан маш их өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон Манай бүх хүмүүс Цагаанбаатарын барилдааны талаар бүрэн мэдээлэлтэй болчихсон байх гэж бодож байна. 1-р тойрогтоо Энэтхэгийн бөхийг боох мэхээр цэвэр ялсан. 2-р тойрогтоо Америкийн бөхийг хонгодох мэхээр ялсан. Харин 3-р тойрог бол хамгийн шийдвэрлэх эгзэгтэй барилдаан байсан. Энэ бол өнгөрсөн оны Осокад болсон Жуда бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Солонгосын бөх Чо Мин Хо байсан. Энэ тамирчинааас нэлээн жийрхэж байсан. Би ч бас айж л байлаа. Цагаанбаатар маань олимпын өмнө түүнтэй хамтарсан бэлтгэл хийж байсан болохоор бусад тамирчидыг бодвол арай илүү арга барилыг нь мэдэх болчихсон давуу тал байсан л даа. Чин Мин Хо хөмөрдөг үүрдэг гээд янз янзын мэхтэй. Харин манай Цагаанбаатар 30 секунтын даралтат мэхээр цэвэр ялсан. Солонгос бөх бол олимпын аварга болно гэж хэвлэл мэдээлэл, интернэтээр нэлээн цацагдаж байсан сайн тамирчин. Солонгосчууд жудо бөхийн 60 кг-ыг манайх авна гээд маш итгэлтэй байсан л даа. Жудо бөхийн түүхнээ Олимпын аварга болох хүнийг ялчихлаа гээд нэлээн сүр дуулиантай хэрэг болж байсан. Yүнийг ялснаараа манай тамирчин ямархуу бэлтгэлтэй, ямархуу ирээдүйтэй тамирчин бэ гэдэг нь харагдаж байгаа юм.
Дараа нь Японы бөх Тадахиро Номуратод цэвэр ялагдсан. Хамгийн сүүлд хүрэл медалийн төлөө Испанийн бөхтэй барилдаад эхний таван менутад хэн хэн нь үнэлгээ аваагүй, хоёулаа маш их ядарч, цуцсан байсан. Тэгээд дүрэм ёсоор цаг сунгаж барилдаад гурван минут гаруй хугацааны дараа коко үнэлгээ авч ялсан. Ингэж асар их тэсвэр хатуужилаар энэ их хүндтэй медалийг авч Афины тэнгэрт монголынхоо далбааг мандууллаа.
-1996 оны Атлантын олимпид манай бөх МУГТ Нармандах Японы бөх Намуратай барилдаж ялагдсан удаатай. Тэгэхээр та бол барилдааныг нь сайн мэдэх байх. Та дасгалжуулагчийн хувьд Цагаанбаатарын алтан медалийн өмнөх барилдаанд та юу гэж зөвөлж байсан бэ?
-Намуро өнгөрсөн жил л Солонгосын бөхөд анх удаа ялагдсан. Түүнээс өөр хүнд ялагдаж байгаагүй босоогоороо байгаа бөх. Yнэхээр аргагүй сайн бөх. Манай Цагаанбаатарын хувьд сугалаа нэлээн хатуу байсан
Харин бид Японы бөхтэй барилдааны тактикын хувьд жаахан буруу барилдсан. Уг тамирчин бол гучин настай тиймээс нэлээн эцээж байгаад залуу хүний эрч хүчээр дайрч барилдана гэсэн тактиктай байсан боловч ухасхийгээд контур мэхэнд ороод цэвэр ялагдсан юм.
-Медаль авлаа гэдгээр сэтэл ханаж болохгүй байх. Тэгэхээр та багш дасгалжуулагч хүний хувьд юунд анхаарах вэ?
-Манай монголын түүхэнд ийм залуугаараа Олимпоос медаль авсан түүх бол байхгүй. Анх удаа Цагаанбаатар маань авч байна. Хорин нас гэдэг бол хүний хийж бүтээж байдаг ид сайхан залуу нас. Цаана нь олон олон олимп, тив, дэлхийн аваргын тэмцээн хүлээж байгаа. Yүнээс медаль авч эх орныхоо нэрийг гаргах гаргах тамирчин гэдгээ харуулж чадлаа. Энэ дашрамд энэ хүүг анх олж таниж, спортоор хичээлэх гарааг нь зааж өгсөн хүн бол Дарханы БТСХ-ы дарга Батлов гэж хүн байгаа. Мөн одоо ивээн тэтгэж байгаа Хүй мандал төв гээд олон байгууллага хувь хүмүүст ийм авъяастай чадалтай хүү төрүүлж, өсгөсөн хүмүүс байгаа. Энэ бүх хүмүүст талархах хэрэгтэй.
-Тамирчинд дасгалжуулагч гэдэг бол яах аргагүй чухал хүн байдаг. Барилдааны арга тактикыг зааж зөвлөхөөс гадна, сэтгэлзүйн дэмжигч байна биз.
-Мэдээж тэгэлгүй яахав. Хэдий дэвжээнд гарч барилдахгүй ч гэсэн сэтгэл зүйн хувьд тамирчинтайгаа үргэлж хамт барилдаж байдаг. Түүнээс гадна барилдаааны үед МУГТ Нармандах, Болдбаатар гээд сэтгэл нэгтэй тамирчид дасгалжуулагчид маань монголоос ингэж барилдаарай, ингэх хэрэгтэй шүү, энэ тамирчин чинь ийм тактиктай шүү гээд байнга хэлж, ярьж сэтгэлээрээ хамт барилдаж, сэтгэлийн дэм өгч байсанд их баярлаж байгаа.
-Та дасгалжуулагчийн хувьд хэр сэтгэл ханамжтай байна. Магадгүй алт хүрэл медаль ч авах боломж байсан байх.
-Мэдээж түрүүлэх ч боломж байсан.. Аливаа юмны цаана заавал шалтаг, боломж байдаг. Гэвч тэмцээн бол тэмцээн. Ер нь хүрэл медаль бол маш үнэтэй медаль байдаг. Ялбал медальд хүрнэ, ялагдвал медальгүй үлдэнэ. Тиймээс хүрэл медалийн төлөөх аливаа тэмцээн тамирчныг үнэхээр хариуцлагатай байхыг шаарддаг, маш хүнд үе. Тэгэхээр бид чамлах аргагүй. Манай тамирчин маань ч нэлээн хичээсэн. Бэлтгэл сургууль ч сайн хийсэн.
-Баярлалаа. Жудо бөхийн шигшээ багийнханд улам өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.

/olloo.mn/ Ж.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button