Хэн ч шалгарсангүй

55 кг-ийн жинд барилдсан ОУХМ Баяраагийн Наранбаатар II тойрогт БНСУ-ын Ким Хион Суб-д 34 харьцаагаар хожигдлоо. Уг барилдаан тун өрсөлдөөнтэй болж Солонгосын бөх 7 дахь секундэд эхний оноог авч 1 оноо илүүтэй завсарласан бол сүүлийн хагасын барилдаан эхлэхээд 448 минутанд манай бөх 1 оноо авч 2-ийг алдаад 539 минутанд 2 оноо авч 1-ийг алдснааар барилдаан 34 харьцаагаар Ким Хио Суб-ын ялалтаар өндөрлөлөө. Солонгосын бөх дараа нь Ираны бөхөд 46 харьцаатай оноогоор ялагдсан тул бие биеэ тойрч ялсан бөхчүүдийн оноог тоолж хэсгийн аваргыг тодруулах болсон.
Чөлөөт бөхийн дүрэм ёсоор оноогоор ялалтаар дууссан барилдаанд ялагчид 3 оноо өгч өрсөлдөгч нь техникийн оноо авч чадаагүй бол ялагдсан бөхөд 0 оноо, техникийн оноотой тохиолдолд 1 оноо өгдөг журамтай. Мөн цэвэр ялалт авсан бөх 4 оноо авч ялагдсан бөхөд оноо өгдөггүй байна. Тойрч ялсан бөхчүүдийн барилдааныг дүгнэхдээ эхлээд дээрхи журмыг мөрдөх бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд барилдаанд авсан нийт техникийн оноог тоолдог. Хэрэв эхний 2 бөхийн оноо тэнцсэн тохиолдолд халз барилдааны оноог тоолох дүрэм мөрддөг.
Энэхүү дүрэм ёсоор 3 бөх доорхи байдалтай байлаа.

1.Наранбаатар Ираны бөхийг 60 харьцаагаар ялсан учир Mонгол Иран= 30
Солонгосын бөхөд 34 харьцаагаар ялагдсан тул МонголСолонгос=13
Нийт 4 оноо
2. Ким Хио Суб Монголын бөхийг 43 харьцаагаар ялсан тул Солонгос Монгол =31
Ираны бөхөд 46 харьцаагаар хожигдсон учир Солонгос Иран=13
Нийт 4 оноо
3. Б. Нурзад Монголын бөхөд 06 аар ялагдаж Иран Монгол=03
Солонгосын бөхийг 64-өөр ялж Иран Солонгос=31
Нийт 3

Оноо тоолоход Б. Наранбаатар ,КимХио Суб нарын оноо тэнцсэн тул халз барилдаанд манай бөхийг ялснаараа Солонгосын бөх дараагийн тойрогт шалгарлаа. Хэрэв манай бөх ирааны бөхөд 1 оноо өгч ялагдсан бол 3 бөхийн оноо адил 4 болж авсан техникийн оноогоор манай бөх гарах байлаа. Ким Хио Суб шөвгийн наймд Японы Чикара Танабэд ялагдан хасагдлаа. Ч. Танабэ хэсэгтээ Сиднейн олимпийн аварга Азербайжаны Намик Абдулаевийг хожсон билээ. Энэ жингийн шөвгийн дөрөвт АНУ-ын Штефен Аббас-Японы Чикара Танабэ, ОХУ-ын Мавлет Батиров-Грекийн Амиран Картанов нар барилдана. Манай бөх жиндээ 22 бөхөөс 12-р байр эзэлжээ.
120кг-д барилдсан Г. Өсөхбаяр II тойрогтоо Ираны Алиреза Резайд 03 оноогоор, Болгарын Боязиевт цэвэр даруулснаар жиндээ 20 бөхөөс 12- р байрт оржээ. 120 кг-ийн жинд шөвгийн дөрөвт Узбекистаны Артур Таймазов- Туркийн Айдин Полачи, Казакстаны Марид Муталимов- Ираны Алиреза Резай нар барилдана.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button