АНУ-ын ЭСЯ виз олгохоо тодорхойгүй хугацаагаар зогсоолоо
Америк иргэдэд үзүүлдэг тогтмол үйлчилгээ болон визийн ярилцлага ч энэ үеэр болохгүй юм байна. Визийн ярилцлагад орохоор дугаар авсан хүмүүст дараа мэдээлэл хийнэ.
Хэдийгээр гэнэтийн шалтгаанаа шийдэрлэхээр шамдан ажиллаж байгаа ч Консулын үйлчилгээ хэр удаан хаагдахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Асуудлыг шийдвэрлэсний дараа нээгдэх өдрөө даруй мэдэгдэх болно гэсэн мэдээлэл АНУ-ын Элчин сайдын яамнаас Өнөөдөр-т ирүүлсэн факст дурджээ. Тус яамнаас чухам юу болсныг тайларлаж өгөхийг хүсэхэд Yүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Гэнэтийн хүндрэл тохиолдлоо. Удахгүй мэдээлэл хийнэ гэв.
Зарим нэг эх сурвалжийн ярьснаар, АНУ-ын ЭСЯ-ны Консулын хугацаа дуусч оронд нь ирэх ёстой хүн саатсанаас ийнхүү үйлчилгээ нь хаагдахад хүрээд байгаа гэнэ