Дуучин Сараа Сингапурт амьдрах боллоо
Хүү Эрхэмбилэг нь тэндхийн сургуулийн нэгдүгээр ангид энэ жил сурахаар болжээ. Тиймээс хүүгээ бие даан төлөвших хүртэл нь тэнд амьдрахаар шийдсэн хэмээн дуучин бүсгүй тайлбарласан.
Харь орныг зорихоос өмнө уран бүтээлийн чамгүй олзтой байгаагаа бас дэлгэв. Хоёр хүү хамтлагтай хамтарсан Эргэж харах дургүй дууг гаргаснаа клиптэй нь хамт сонирхуулсан. Хип хоп урсгалаар дуулж, уран бүтээлийн шинэчлэл хийсэн хэмээж буй Сараа Сингапурт ч уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэдгээ амлалаа.