Олимпын наадам өндөрлөлөө

Энэ удаагийн олимпийн наадамд дэлхийн 202 улс спортын 16 төрөлд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 75 улс ямар нэгэн медаль авсан байна. Эдгээр улсуудаас 57 улс олимпийн аваргатай болж нутаг буцсан бол 11 улс мөнгөн медаль авчээ.
Олимпийн наадамд оролцсон улсуудыг албан ёсны бус дүнгээр АНУ 35,39, 29 нийт 103 медаль авч тэргүүлсэн бол манай урд хөрш БНХАУ-ын баг 32алт, 17 мөнгө , 14 хүрэл нийт 63 медаль авч удаалж, хойд хөрш ОХУ-ын хүчирхэг баг 27алт, 27мөнгө, 38хүрэл нийт 92 медаль авч 3 дугаарт оржээ. Ногоон тивийн Австралийн баг 17алт, 16мөнгө, 16хүрэл, нийт 49 медаль авсан амжилтаар 4 дүгээр байранд орж Афинд гайхалтай амжилт үзүүлсэн Наран улсын баг 16 алт, 9 мөнгө, 12 хүрэл, нийт 37 медаль авснаар эхний тавд багтсан байна.

Манай улс 1 хүрэл медаль авсан амжилтаараа Сири, Эритрей, Тринадад ба Тобаго, Колумб улсуудтай 71-75 дугаар байрыг хуваан эзэлсэн амжилтаар Афины олимпийг үдэж байна. Ирэх олимпод энэ амжилт маань улам урагшаа ахих болтугай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button