Ертөнцийн долоон гайхамшиг

Харин өнөөг хүртэл ганцхан Хеопсын пирамид л бүтэн хадгалагдаж үлджээ. 19-р зуун гэхэд хэдийгээр баригдсанаасаа хойш 4000 жил болсон ч дэлхийн хамгийн өндөр барилга байжээ. Үнэндээ пирамидаас бусад зургаан гайхамшгийн тухай бид бараг мэдэхгүй. Энэ удаа эдгээр гайхамшгуудын талаар товчхон өгүүлж байна. Эфес дэх Артемидын сүм. Одоогийн Туркийн нутагт хамаарагдах эртний бага Азийн газар нутаг дахь Лидий улсын сүүлчийн хаан Крез манай эриний өмнөх 560 онд өөрийн агуу сүр хүчийг илтгэсэн гайхамшигт сүмийг Эфест байгуулжээ. Энэ хот нь тэр үед 1000 жилийн өмнө бий болсон байжээ. Крез хаан сүмээ ан амьтан, бүсгүйчүүдийн ивээгч тэнгэр сарны бурханд зориулан барихаар шийджээ. Сүм нь 120 орчим гантиг баганатай. өндөр нь 20 гаруй метр. Сүмийн голд Артемидийн хөшөө байсан. Сүмийн бүтээснээс хойш 200 жилийн дараа м.э.ө 356 онд Герострат гэгч хүн зүгээр л түүхэнд нэрээ үлдээхийн тулд юу ч үгүй болтол нь шатаасан байна. Сонин тохиолдол нь, яг тэр шатсан өдөр нь Их Александр төрсөн байна. Олон жилийн дараа Александр хаан Эфест ирж хуучин суурин дээр нь сүмийн дахин сэргээхийг зарлиг болгосноор сүм дахин босч, м.э 3-р зуун хүртэл оршин байжээ. Өнөөдөр Артемидийн сүмээс суурийн хэдэн чулуу ба сэргээн босгосон нэг баганыг үзэж болно. Родоссын багана.Эгийн тэнгисийн Родосс арал дээрх /одоогийн Турк улсын эрэг орчим/ хотод энэ аварга том багана сүндэрлэж байжээ. М.э.ө 280 онд барьж дуусгасан бөгөөд 50 жилийн дараа нурж унасан ба дахин хэзээ ч босгоогүй бөгөөд унасан газартаа 900 гаруй жил болсон байна. Манай эриний 654 онд Сирийн хаан Родосыг эзлэн хөшөөнөөс хүрэл ялтсуудыг авсан. Тэдгээрийг нутаг руугаа 900 тэмээнд ачиж явсан гэж ярьдаг байна.Галикарнасдахь бунхан.М.э.ө. 377-353 оны үед Персийн хаанчлалд орсон Кари мужийн нийслэл нь Галикарнас хот байсан бөгөөд одоогийн Турк улсын аялал жуулчлалын гол төв Бодрумд байжээ. Карийн удирдагч Мавсол өөрийн эгч Артемизитэй гэрлэсэн бөгөөд өөртөө болон хатандаа зориулан ер бусын бунхан байгуулахаар шийдсэн. Түүнийг үхсэний дараа олон жил өнгөрсөн ч баян чинээлэг хүчирхэг байсныг илтгэн дурсах тийм агуу хөшөөний тухай мөрөөдөж байжээ. Мавсол бунхныг дуусгаж амжилгүй насбарсан бөгөөд түүний бэлбэсэн гэргий барилгыг гүйцээж, ойролцоогоор м.э.ө. 350 онд дуусчээ. 18 зуун жилийн дараа үазар хөдлөлтөөр бунхан эвдэрч нурсан. 1489 онд христийн шашны номлогчид түүний үлдэгдэл туурийг ашиглаж байсан бөгөөд нэлээд хэдэн жилийн дараа Мавсол ба Артемикийн шарилын бунхныг олжээ. Үүнээс хойш 300 жил өнгөрөөд археологичид малталт хийж эхэлсэн ба 1857 онд ховор олдвор нэлээд илрүүлсний дотор хаан хатан хоёрын маш том хөшөөг олж Лондон дахь Британийн музейд шилжүүлжээ. Одоо уг газарт цөөхөн хэдэн чулуу л үлдсэн бололтой. Александрийн багана. Манай эриний өмнөх 3-р зуунд хамгийн анхны энэ гайхамшигт гэрэлт цамхаг баригдаж 1500жил болсон байна. Газрын дундад тэнгис дэх Александрийн эргийн ойролцоо Фарос хэмээх жижигхэн арал дээр байжээ. Түүнийг 20 гаруй жил барьж, м.э.ө. 280 онд дуусчээ. Өндөр нь 117 метр, далайд яваа хөлөг онгоцонд 50 км-ийн алсаас харагдах боломжтой байжээ. Цамхаг м.э.12-р зуунд нуржээ.Эртний Вавилон дахь дүүжин цэцэрлэг. Энэ гайхамшигт цэцэрлэгийг Вавилоны захирагч 2-р Навуходоносорын зарлигаар м.э.ө. 600 оны орчим байгуулсан гэж Грек, Римийн зохиолчдын бүтээлд үлджээ.Хаан Персийн үзэсгэлэнт нутгаа санасан залуу эхнэр Амитисдаа зориулсан гэсэн домогтой. Цэцэрлэг нь дэнжилж зассан байдлаар газраас дээш 40 метр өндөр байжээ. Олимп дахь Зевс бурхны хөшөө. Бараг 3000 жилийн өмнө Олимп нь баруун хойд Грекийн гол төв байжээ. Эртний Грекчүүд Зевс бурханд мөргөж, түүнд зориулсан уралдаан тэмцээнийг байнга зохиодог. Анхны Олимдийн тоглолт м.э.ө. 776 онд болж үүнээс хойш 4жил тутамд болж1100 жил үргэлжилжээ. М.Э.Ө. 5-р зуунд Олимпийн иргэд Зевс бурханд зориулан сүм барихаар шийдэж м.э.ө. 466-456 оны хооронд барьж дуусчээ. Хөшөөний өндөр 13 метр. бүтээснээс хойш 800 жилийн турш дэлхийн гайхамшгуудын нэг байсаар. Манай эриний 40 оны үед Римийн хаан Калигула хөшөөг Римд авчрахыг хүсэж, хүмүүс илгээж байжээ. Дараа нь м.э. 391 онд Олимдийн тоглолтыг хориглож,Грекийн сүмийг хаасан. Хэдэн жилийн дараа Зевсийн хөшөөг Константинопольд авчирсан ба 462 онд хөшөө байсан ордон шатаж устсан. 6-р зууны үед Олимпийн орчимд газар хөдлөлт болж сүм, цэнгэлдэх хүрээлэн юу ч үгүй болжээ. Египетийн пирамид.

Мэдээллийг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button