В.И.А. Гра-г найз нь урьжээ

. Укриан охидын багийн андын хүсэлт нь Монголын зорих урт бодлыг нь эцэслэжээ. Тэгээд тэд Азийн орноор аялан тоглох төлөвлөгөөндөө манай орныг багтаасан байна. В.И.А. Гра-г урьсан Жаламон компанийн менежер Д.В.Лосев эх орондоо ид алдаршиж найз хамтлагаа монгол үзэгчдэд сонирхуулахаар шийджээ.
Бангконг, Тайпэй, Хонконг, Жакарта зэрэг найман оронд амьд хөгжмөөр ганцхан удаа тоглох хөтөлбөрөө Монголд ч давтана. Зөвхөн өөрсдийн тоглолтыг бүрэн хэмжээгээр үзүүлэхийг зорьж буй украин охидын тоглолтын тайз засалтыг Сингапур, Хонконгоос авчирсан гэрэлтүүлгээр чимэх аж. Ганцхан үдшийн амьд тоглолтыг зохион байгуулж буй Жаламон-ыхон цаашид шоу бизнесийн салбарт ажиллах бололтой. Зөвхөн Орос ч бус Европын орчин үеийн шилдэг оддыг урина гэдгээ тэд дуулгав.
Манай улсад ирж тоглосон гадаадын хамтлаг, дуучид цөөхөн дуу дуулахдаа амаа хөдөлгөсөн болоод л хөлс, шангаа аваад талийж оддог гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд ирсэн ЕАSТ-17 хэмээх хамтлаг бөөн дуулиан шуугиан болж ирчихээд зургаахан дуу дуулаад монгол үзэгчдийн сэтгэлийг гонсойлгон явж одсон. Харин сүүлийн үед ОХУ-ын алдарт В.И.А Гра хамтлаг ирэх сарын 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор болсон тухай мэдээлж эхэлсэн. Энэ хамтлаг бас урьд ирж байсан хамтлагууд шиг буцах уу гэдэг талаар тус хамтлагийг урьж авчирч байгаа Жаломои компанийн Энтертаймент хариуцеан ерөнхий менежер Д.В. Лосевоос тодруулахад
-Хамгийн сүүлд авсан мэдээгээр Бангконг, Жакарта хотод бүрэн хэмжээний тоглолтоо сонирхуулсан байна. Тэгэхээр Улаанбаатарт ч гэсэн бусад хотод тоглосон шигээ бүрэн хэмжээний шоугаа толилуулна.
-Тасалбарын үнэ хэд байх бол?
-Бусад хотуудад зарагдсан тасалбарын үнэ 40-100 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Харин Монголд 8-10 мянган төгрөгийн ханштай тоглох юм. Төв асарт тайзны өмнөөс харсан суудал 9999 төгрөг, зогсоод үзэх үнэ 8000 төгрөгийн үнэтэй байна гэлээ.
В.И.А Гра хамтлагийнхан Монголд ирээд бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр орох аж. В.И.А гэдэг нь амьдаар тоглодог хамтлаг гэсэн товчлол бол Гра нь тоглоом гэсэн үг ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button