Их аваргын зочид Токиог зорилоо

Их аварга хуримдаа УИХ-д эн тэнцүү суудал авсан МАХН, Эх орон-Ардчилал эвслийнхнээс мөн адил тооны хүмүүсийг урьсан байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ нарын нам, эвсэл тус бүрээс хоёр хүнийг Д.Дагвадорж хүлээж авах аж. Гишүүдийн хуримын аялал бас ахлагчтай. Тэр нь УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан юм байна.
Их аваргын зочид нутгийн хүүгээрээ гайхуулсан хуримд оролцчихоод лхагва гаригт эх орондоо ирэх юм. Зочдыг урихдаа тодорхой болзол харсан юм байх. Б.Бат-Эрдэнийн хувьд тамирчин, улстөрч бол Д.Ганхуяг Ц.Дамирангаас УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргын албыг уламжлан авахаар болсон аж.