Засгийн газар хэр урт наслах вэ?

Олон нийт төр түвшин, түмэн олон амгалан байхыг хүсч байхад Засгийн газрын эрлэг-ээр тодрох нь хүсмээр зүйл биш нь лав. Засгийн газрыг хоёр талаас 5050 хувиар бүрдүүлнэ гэдэг хоёр талын эрх ашиг энэ засагт хадгалагдана гэсэн үг. Тийм учраас Засгийн газраа өмнөх шигээ ар араас нь пид пид хийтэл унагаад байх магадлал багатай. Нөгөө талаар ялж, ялагдаж үзсэн хашир хүн Засгийн гзарыг тэргүүлсэн. Ерөнхий сайд хамтдаа шийдвэр гаргаж, буруудвал хамт буруудна, хариуцлагаа хамтарч үүрнэ гэх мөнгө аястай юм ярих болсон нь нэг талаар ардчилсан шинжтэй засаглал тогтох, нөгөө талаар улсын банкыг хувийн банктай нийлүүлсэн шигээ огцом алхам хийж, хий гаргахгүй гэдгийг илэрхийлнэ.
Yндэсний хэмжээний хоёр том нам сүжрэх болсон нь бие даагчид болон фракцудын хувийн тоглолт хийх эрсдэлийг багасгав. Харин байдал эсрэгээр эргэж МАХН Эрэлийн Эрдэнэбат, Алтангадасынханд сээтэн хаяж эхэлбэл ноцтой. Гэхдээ өнөөг хүртэл хийсэн алхмуудаас нь харвал МАХН тулхтай хүчний хувьд жижиг фракцуудын тоглоомын дүрмээр төрийг хямруулахыг хүсэхгүй л болов уу.
Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар хамтдаа олон нийтэд харагдах нь ихсэв. Ерөнхий сайдын мэдэлд байсан үндэсний радио, телевизийг олон нийтийн болгохоо зарласан нь олны талархал хүлээж байна. Эе эвийг хичээсэн, эвлэрэл зөвшилцлийн алхам бүр ард түмэнд итгэл найдвар авчирч буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
/Өнөөдөр, 2004, 08.30, 203/